Олон улсын агаарын тээврийн холбоо коронавирусын халдвар тархахаас сэргийлж зорчигчдын хооронд сул суудал орхих санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ байгууллагаас мэдэгдэлдээ “Онгоцонд халдвар авах эрсдэл бага байгааг баримт харуулж байна.
Зорчигчид амны хаалт хэрэглэхээс гадна нисэх онгоцны багийнхан бага зэргийн эрсдлийг шийдвэрлэнэ” гэж бичжээ. Ингэснээр хүмүүс тодорхой хэмжээний зай барихыг зааварласан арга хэмжээний улмаас үүсч болзошгүй шалтгаанаар агаарын аялалын үнэ эрс нэмэгдэхээс зайлсхийх боломжийг олгоно гэж нэмж дурдсан байна.
Түүнээс гадна халдварын талаар авч үзвэл онгоцнууд нь бусад нийтийн тээврийн хэрэгслээс илүү найдвартай гэв. Үүнийгээ онгоцонд халдварын эрсдэл багасна. Учир зорчигчид бараг урд урдаасаа харж суудаггүйгээс гадна суудал бүр нь нянгаас хамгаалсан хиймэл саад болдог гэж тайлбарлажээ. Мөн олон улсын агаарын тээврийн холбоо зорчигчид болон нисэх онгоцны багийнхан амны хаалтыг заавал хэрэглэх ёстой гэснийг дэмжиж байгаа аж.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин