З.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь засаглаад байна вэ?!

2020-05-07, 08:26 Цаг үе 1,080 4
З.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь засаглаад байна вэ?!

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг “бай”-ндаа маш сайн тусдаг. Галтай ч, цогтой ч хэлнэ. 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдааны дараа “...Одоо засаглах цаг болсон” хэмээсэн мэдэгдэл нь хэд хоногтоо трэнд болж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн улс төрийн нэр томъёоны “засаглал”-ыг хууль зүйн нэршилд “эрх мэдэл” хэмээдэг. Манай Үндсэн хуульд ч “эрх мэдэл” гэсэн байдаг.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Эрх мэдлээ хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн гэж ойлгогдсон.

Гэхдээ үүнийхээ дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнийхээ дараахан арилжааны банкуудын ерөнхийлөгч, Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр “...Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хүндэрч буй энэ үед ААН, алба хаагч, бизнес эрхлэгчид зээлээс үүдэн ахуй амьдрал  нь хэцүү болж байгаа”-г танилцуулсан. Мөн “...Арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулах ёстой” гэсэн юм. Гэвч арилжааны банкууд тухайн үед Ерөнхий сайдын хүсэлтийг ёсоор болгоогүй юм.

Тэр үед Баянзүрх дүүргийн өндөр настан Х.Сундуй “...Төрийн үгийг тоодоггүй, гарсан шийдвэрийг нь биелүүлдэггүй ямар ч байгууллага, иргэн байх ёсгүй. У.Хүрэлсүхийн “Одоо засаглах цаг болсон” гэж яриад байгаа чинь их учир утгатай үг юм шүү” гэв.

Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө, бас хүлээж авч байгаа олон нийт засаглалыг эрх мэдэл гэж “орчуулж” байна гэсэн үг.

Мөн Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсаны  "засаглал" гэдэг үгийг хэрэглэхгүй байхыг санал болгодог байсан. Тэрээр "рower" гэдгийг эрх мэдэл, харин "governance" гэдгийг удирдлага гэж орчуул гэдэг байсныг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Б. Чимид багш “...Засаглал гэдэг нь улс орныг удирдах төрийн эрх барьдаг тогтолцоо юм. Засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэсгээс бүрдэнэ" хэмээн тодорхойлжээ.

Угаасаа “Засаглал” гэдэг улс төр, эрх зүйн нэр томьёоны агуулгын тодорхойлолт дээр олон судлаачид зөрсөөр иржээ. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засаглалын талаар хэлсэн мэдэгдлүүдийг заавал логикоор уяж ойлгох гээд байх хэрэггүй, харин дээрх тодорхойлолтын дагуу одоогийн хашиж буй албан тушаалынхаа хүрээнд засаглалыг хэрэгжүүлнэ хэмээжээ гэж ойлгох хэрэгтэй юм байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Засаглана” гэснээрээ засаглаж чадаж байна уу гэж асуухаар үйл явдлууд өрнөж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, “...Засаглах цаг болсон” гэж хэлснээсээ ердөө хоёр сарын дараа засаглах эрхээсээ татгалзаж, хатуухан хэлбэл ухралт хийсэн шийдвэрийг гаргасан юм.

Сануулахад, ҮАБЗ-ийн 2018 оны Н-33/21 дугаартай зөвлөмж, УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын 30 хувьд  IPO хийх агуулга бүхий 296 дугаар тогтоолыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргасан байдаг.

Өөрийнхөө шийдвэрийг өөрөө “сэлэмдсэн” шалтгаан нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхтэй холбоотой УИХ-ын 2018,  Засгийн газрын 2019 оны тогтоолуудыг хууль бус хэмээн тайлбарлаж, хэвлэлүүдээр ярьсантай холбоотой. Бас Тавантолгойд уурхайчид эсэргүүцлийн “алхалт” зохион байгуулж, үс гэзгээ хүртэл хяргасан.

Өөрөөр хэлбэл 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаад өөрийнхөө 2019 оны 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгосон юм. Уг нь өмнөх долоо хоногт нь буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт хийж, дүгнэлт гаргая” гэж ярьжээ. Гэтэл шалгалт хийх ажлын хэсгээ ч байгуулж амжилгүй, шууд дээрх шийдвэрийг гаргаж, IPO хийх үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгасан байна.

Засгийн газрын ХМА-ны албан мэдээлэлд “...Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт  чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр  зөвлөмжийг  хүргүүлсэн байдаг.

Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм.

Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.  Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов” гэжээ. Энэ мэдээллийн төгсгөлд Засгийн газар “...Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд хүндрэл учирна шүү” гэдгийг хэнд ч юм, эвтэйхэн хэлчихсэн байна.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК одоог хүртэл татан буугдаагүй байна гэж энд тэнд зарим нэг хүн яриад л байна. Талд барьсан таван ханатай гэр буулгаж ачаад авч явах гэж байгаа биш, хугацаа орох нь ойлгомжтой шүү дээ, уг нь.

Үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм амархан шийдвэрээсээ буцаж, засаглахаасаа татгалзсаныг ойлгоход тун бэрх. Өнгөрсөн есөн сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулчихсан байгаа юм. Ийм ажлаа зогсоосон гэдэг итгэхэд бэрх.

Юутай ч энэ бүхний эцэст “...Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих гээд байна” гээд байсан АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд ялж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, эрх баригчид ялагдаж дууслаа.

З.Энхболд одоо “...Тавантолгойг хоёр дахиа авч үлдлээ” гэсэн гоё гоё постер хийчихсэн цахим сүлжээгээр сэвж байна.

Ер нь бол З.Энхболд ЕТГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Маргааш нь АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон гэсэн үг.

Товчдоо, З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх гэсэн албан тушаалтай болонгуутаа “...Тавантолгойн IPO болохгүй шүү” гэж ярьж эхэлсэн. Ердөө хоёр сарын дараа Засгийн газраар шийдвэрийг нь хүчингүй болгуулчихлаа гэсэн үг.

Эндээс шал өөр дүгнэлт гарч ирнэ. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн засаглалтай холбоотой. Угаасаа агуулгын хувьд зөрчилтэй тодорхойлогддог засаглалын бас нэг хэлбэр энд илэрч буй юм.

Power and power again буюу нэг этгээд хүссэн зүйлээ нөгөө этгээдээр хүсэл зоригийг нь харгалзалгүй хийлгэж байгаа явдлыг "засаглал" гэдэг нэр томьёогоор орчуулан ойлгодог.

Яг үүгээр бол АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд нь Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд “...Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан” гэж бахархалтайгаар мэдэгдээд, 2019 оны долдугаар сарын 9-нд 296 дугаар тогтоолоо гаргаж  байсныг нь нэг дор үгүй хийжээ.

З.Энхболдын хувьд хоосонгүй улстөрч гэдгийг хүн бүр мэднэ. Түүнийг “...Энгийн биш, адармаатай улс төрийн үзэгдэл” хэмээн өдөр тутмын сонинуудын тоймчид тодорхойлсон. Энэ их оносон тодорхойлолт болсон. З.Энхболдыг энгийн гэх аргагүй. Адармаатайгийн цаагуур адармаатай. Тэр утгаараа, бусад хачрын хамт улс төрийн үзэгдэл болсрн хүн юм.

Харин У.Хүрэлсүхийг зоригтой улстөрч байж мэднэ гэсэн ойлголт л олны дунд байдаг. Одоогоор У.Хүрэлсүх тэрхүү ойлголтыг тодорхойлолт болгон биежүүлж амжаагүй гэсэн үг. Түүнийг гал гарсан, сэтгэл хөдөлгөсөн үгүүдийг монголчууд сонсох дуртай. Гоё байдаг. Харин тэдгээрийн хэд нь ажил хэрэг болж, хэд нь бүтчихэв гэхээр хуруу гараа дарж байгаад хэлээд, тоолоод өгөх хүн гарахгүй байгаа юм.

Тийм л учраас У.Хүрэлсүхийн засаглалын орон зай дээр З.Энхболд тоглолт хийж, тэр нь амжилттай болоод байгаа нь асуудлын гол болж байна.

Нэг үгээр хэлбэл, У.Хүрэлсүхийн нэр дээр З.Энхболдын улс төр орж ирээд, дундаас нь З.Энхболдынх гэмээр “эрлийз” маягийн шийдвэрүүд төрсөөр байх магадлал бас харагдаад эхэллээ. Зөвхөн Тавантолгойн IPO ч бус, өөр бусад зүйл дээр шүү.

Хэдхэн хоногийн дараа улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулна. Эцсийн хугацаа нь 2020 оны тавдугаар сарын 15-ны 23:59 цаг юм.

Тулсан хугацааг дурьдсан нь учиртай. Юу гэвэл, 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дарга байсан З.Энхболд намаасаа нэр дэвшигчдийг эцсийн мөчид гаргаж ирж байлаа.Тэр хүртэл хэн нэр дэвших нь З.Энхболдын толгойд, эсвэл халаасанд явсан гэсэн үг. Тэгж тулгаж зарлачихаад “...Одоо энэ нэр дэвшигчидтэй сонгуульд орно. Үгүй бол намаараа больчихъё” гээд суучихсан гэдэг. Нам сонгуулиас татгалзана гэж юу байх билээ. Тэгээд орсон. Юу болсныг бүгд мэднэ.

Энэ удаагийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх яг З.Энхболдын 2016 оны аргыг хэрэглэж буй бололтой. МАН-ынхан одоог хүртэл хэн хаанаас нэр дэвшихээ нарийн тодорхой мэдэхгүй байна. “...Хэлэх үг элчийн аманд бий” гэдэг шиг хэн сонгуульд нэр дэвшихийг У.Хүрэлсүх л мэдэж байна. МАН-ын Бага хурал 2020 оны тавдугаар сарын 15-нд болно. Тэгээд цаашхи нь ойлгомжтой.

Энэ бүхнийг хараад үзээд байхаар л өнөөдөр З.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь засаглаад байна вэ гэдэг тодорхойгүй болоод байгаа юм.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419