ТЭДС-гийн мөнгө жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

2020-05-07, 08:23 Цаг үе 738 0
ТЭДС-гийн мөнгө жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

Жил бүр тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас хөнгөлттэй зээл олгодог. Гэвч жинхэнэ хөнгөлөлт эдлэх ёстой жижиг, дунд үйлдвэрлэгчид авч чаддаггүй.

Эрх мэдэлтэй том компаниуд хуваагаад авчихдаг хэмээн  байнга л хэл ам дагуулж байдаг. 2019 онд  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан таван чиглэлд 136 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан. Ихэвчлэн техник тоног төхөөрөмж худалдан авах чиглэлд байсан. Харамсалтай нь жижиг аж ахуйн нэгжүүд нь банкны барьцаа хөрөнгө байхгүйгээс энэ хөнгөлөлтөөс мултарчихдаг аж.

“Ой хайгууль” компанийн эзэн Б.Оюунцэцэг ярихдаа “ Өнгөрсөн жил Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 40 орчим сая төгрөгийн үнэтэй трактор авах гэж хоёр өрөө байр, нэг агуулах банкны барьцаанд  тавьж байж хамрагдсан. Барьцаа хөрөнгөгүй бол хамрагдаж чадахгүй юм билээ” гэв. Түүнчлэн түргэн хөрвөх чадвартай хөрөнгөтэй, урьдчилгаа төлбөр байршуулах, зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөх тооцоо, судалгаа гэх мэт олон зүйл шаарддаг учраас тэд хамрагдаж чаддаггүй гэсэн юм.

Энэ жилийн тухайд өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болсон. Тэгвэл энэ зээл олголтын явцын талаар ТЭДС-ийн хангамжийн дарга Отгонбаяраас тодруулахад “Энэ зээл манай сангаар дамжихгүй. Журам нь батлагдаж ирээгүй байна.

ХХААХҮЯ мэднэ. тэндээс журмаа гаргаад банкаар дамжуулан гаргах байх” гэлээ. Салбарын яам зээл хүссэн компанитай гэрээ хийснээр банк руу шилжих юм байна. Тэгвэл энэ зээлийг банкаар дамжуулах л юм бол банкны шалгуур хангах жижиг дунд үйлдвэрлэгчид байхгүй. 200 орчим том компани аваад үлдсэн хэсэг нь шалгуур хангахгүй гээд төсөвтөө үлдэх байх. Хөнгөлттэй зээл гаргаж байгаа нь зөв боловч жинхэнэ дэмжлэг авах ёстой хэсэгт хүрэхгүй байна. Тиймээс журам, шалгууртаа уян хатан хандах байдлаар өөрчлөлт хийгүй бол хэдэн том компани хувааж аваад л өнгөрнө  гэж эдийн засагч Ч.Батсайхан шүүмжилж байсан юм.

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр салбарын сайд Ч.Улаантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж улаанбуудай төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд хүргэх тухай тохиролцож байгаа ч одоогоор энэ зээлд хамрагдах боломжтой нийт 25 мянган аж ахуй нэгж, хувь хүн, хоршоо байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн тухайд  энэ хэрэгцээг хангах 3000 орчим ногоочид энэ зээлд хэрхэн хамрагдах тухайгаа мэдэхгүй сууна. Одоогоор Хөгжлийн банкинд зээлийн эх үүсвэрийг гаргахаар бэлтгэл ажил явагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр зээлд хамрагсдын газрын гэрчилгээг барьцаалж арилжааны банкаар дамжуулан олгохоор ярьж байгаа юм байна.үүнийгээ дагаад журам, зээлийн нөхцөл, шалгуур нь батлагдах юм байна.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419