У.Хүрэлсүх: Хүүхдийн мөнгийг 100,000 болгож, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн мөнгийг 100,000 төгрөгөөр нэмнэ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн үед эдийн засгийг дэмжих арга хэмжээг танилцууллаа.
Тодруулбал тэрээр: "
Засгийн Газар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөг болголоо.
Мөн 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо, 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд үндсэн тэтгэмж дээр нь 100,000 төгрөг нэмж олгоно, өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөгийг мөн үндсэн халамж дээр нь нэмж олгоно.
Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгохоор болсныг тус тус мэдэгдэж байна.
Эдгээр хөтөлбөрт нийтдээ 793.6 тэрбум төгрөг зарцуулна" хэмээсэн юм.