- Техас Аустин хотооос гаралтай start up компани болох Айкон (Icon) нь нэг давхар байшинг 3D хэвлэгч технологи ашиглан 24 цагийн дотор барьдаг.
- Айконы гүйцэтгэх захирал Эван Лотус "Барилгыг барих өртөг тодорхойгүй байгаа ч 2018 онд 350 м.кв байшин барихад 10,000 ам. доллар болсон" гэж мэдэгдлээ.
Дэлхийн хаана ч, толгой хорогдох орон сууцны үнэ тэнгэрт хандаж байгаа энэ үед олон Start Up компаниуд 3D технологийг санал болгож байгаа энэхүү давуу талыг ашиглан уламжлалт барилга барих үйл ажиллагаатай өрсөлдөхийг хичээж байна. Үүний нэг нь Техас Аустин хотод суурьшилтай компани Айкон бөгөөд тус компани өөрсдийн бүтээсэн 3D хэвлэгч төхөөрөмжийг ашиглан орон сууц барих уламжлалт арга барил болон үнэ өртгийг өөрчлөхийг хичээж байна. Доорх зурган дээрх байшинг тэд өөрсдийн 3D хэвлэгчээ ашиглан барьсан бөгөөд цахилгаан болон бохирдлыг бүрэн шийдсэн нэг давхар байшин билээ. Үүнийг босгоход зарцуулагдсан өртөг нь ойролцоогоор 10,000 ам. доллар гэнэ.
АНУ-д дундаж 2 давхар байшин барих өртөг нь ойролцоогоор 250,000 ам. доллар байдаг. Хэрэв энэ арга барил бүтвэл, хуучны өндөр өртгийг эрс бууруулж дунджаас бага орлоготой иргэд байшин худалдаж авах боломжтой болох юм. Гэхдээ тус байшин бүхэлдээ хэвлэдээгүй, хана, тулгуур багана гэх мэт үндсэн барилгыг нь хэвлэсний дараа бохир, цахилгаан, дээвэр гэх мэт зүйлийг ажилчид суулгаж өгдөг аж.
Яг одоогоор энэ технологид, хэвлэсэн даруйдаа хатдаг, бат бэх материал хамгийн чухал бөгөөд Икон компани нь тийм материал өөрсдөө мөн бүтээж, патентаа авсан гэв.
Саяхан тэд Шинэ Мексик мужид амьдралын бололцоо багатай өрхүүдэд зориулж 3D хэвлэгчээрээ бүтэн тосгон барьсан байна. Нэг байшинг ойролцоогоор 24 цагийн дотор барьж дуусгасан ба АНУ-д хүн амьдарч болох баталгаагаа аль хэдийн гаргаад авчихсан байна. Өрхүүд сарын түрээс гэж одоогоор 50-60 ам. Доллар төлдөг. Хэрэв та энэ тухай өшөө сонирхож байвал, тэдний өөрсдийн веб сайт болох iconbuild.com руу орж сонирхоорой.
Эх сурвалж: Icon Build