Европын холбоо Монгол Улсыг мөнгө угаадаг орнуудын хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байна
Европын Комисс нь мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй байгаа улсуудын жагсаалтад Панам, Багам, Маврики болон бусад есөн улсыг оруулахаар төлөвлөж байна гэж баримт бичгийн төсөлд харуулжээ.
Ирэх пүрэв гаригт нийтлүүлэхээр төлөвлөж буй тус жагсаалтад Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Монгол, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулсан байна.
Жагсаалтад орсон улс орнууд "Холбооны санхүүгийн системд ихээхэн аюул заналхийлж байна" гэж тодорхойлсон байна. Гэхдээ тус жагсаалт батлагдах хүртэл өөрчлөлт орох бүрэн боломжтой хэмээн албаны хүн мэдээлсэн аж.
ЕХ-ны хуулийн дагуу банкнууд болон санхүүгийн болон татварын бусад компаниуд жагсаалтад орсон улс орнуудтай харьцах харилцагчдаа илүү нарийвчлан судлах үүрэгтэй болохоос гадна дээр дурдсан орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох юм.
Эх сурвалж: Reuters