НАСА энэ онд Ангараг руу шинэ тандалтын төхөөрөмжөө нисгэнэ
НАСА-ийн Ангараг гараг дээр амьдрал байсан эсэхийг судлах, өөр бусад чухал туршилт хийх шинэ тандалтын төхөөрөмжөө (ровер) 2018 оноос угсарч эхэлсэн бөгөөд энэ оны 7-р сард дэлхийгээс хөөргөж, 2021 оны 2 дугаар сарын 18-нд Ангарагийн гадарга дээр газардуулахаар төлөвлөж байна.
НАСА шинэ роботоо нэрлэх санал асуулга 2019 оны 8- р сард зарлаж, нийт 28,000 гаруй материал хүлээн авсан ба сайн дурын ажилтнуудын тусламжтай бүгдийг нь шалгасны эцэст олонхын саналаар "Perseverance" буюу “Шантрашгүй” гэх нэрэн дээр буусан байна.
Шинэ ровер Ангараг гараг дээр очоод өмнө нь байсан байж магадгүй амьдралын ул мөрийг хайх, нүүрстөрөгчийн хийгээс хүчилтөрөгч ялгаруулах шинэ төхөөрөмжийг турших, Дэлхий рүү буцаагаад явуулах зориулалттай дээж цуглуулах гэсэн үндсэн гурван даалгавартай. Энэ ровер нь хэмжээгээр суудлын автомашин шиг, жин нь ойролцоогоор 2 тонн болж байгаагаараа НАСА-гийн явуулсан өмнөх роботуудаас онцлог болж байгаа. Дэвшилтэт технологиудаар тоноглогдсон энэ ровероор дамжуулан Ангараг гарагийн талаар их зүйл мэдэж авна гэсэн хүлээлттэй байгаа юм. НАСА хамгийн сүүлд “Сониуч” (Curiosity) нэртэй ровер 2012 онд Ангараг дээр газардуулсан ба тэрхүү робот одоо ч ажиллагаатай хэвээр, маш их мэдээллийг Дэлхий рүү дамжуулсаар байна.
Эх сурвалж: NASA, Business Insider