Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.
Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.
Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга мэдээллээ.