УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 14 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө. Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
2020 оны 5 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР Аймгуудын 5 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү. |
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()