30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ

2020-05-05, 09:29 Цаг үе 940 0
30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ

Хуурайшилт эхэлсэн сүүлийн сар гаруйхны хугацаанд 12 аймгийн 38 суманд 59 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Ойролцоогоор 83413.5 га талбай галд өртөж, урьдчилсан байдлаар 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Жаахан хөөсрүүлбэл, түймрийн аюултай үе дөнгөж эхэлсэн 30 гаруй хоногт л хэнэггүй зангаасаа болж гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгөө шатаажээ.

Дээр нь гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сар бол “Түймрийн аюултай үе”. Энэ үед иргэд зусланд гарч, аялаж зугаалахдаа хамгийн их гал тавьдаг. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн кейсээс харвал гал түймрийн 90-ээс дээш хувь нь хүний буруугаас болсон. Тэгэхээр бид л хашаагаа цэвэрлэхээсээ залхуурч шар өвс, хуучин хувцсаа шатаахгүй бол. Тамхины иш, үнс нурмаа ил задгай хаяхгүй бол. Аюулгүй байдалдаа хайнга хандаж гагнуурын оч үсэргэхгүй бол түймэр гарч эх дэлхий болоод эд хөрөнгөө аюулд оруулахгүй. Асаасан шүдэнз бүрийн ард аюул отож байгааг алхам тутамдаа санахгүй бол хаашаа л харна шатахад бэлэн болсон шар өвсөн дээр нэг оч унахад л гал дүрэлзэх эрсдэл хүлээж байна.

Бид амралтын өдөр нийслэлийн ногоон бүсийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Бэлх, Сэлх, Хандгайт, Яргайт, Санзай чиглэлийг зорилоо.Ногоон бүсийн дийлэнх нь суурьшлын бүс болсон. Мөн хөл хорионы үед хүүхэд, хөгшчүүд зусландаа гарсан бол амралтын өдрөөр арав, хориороо агаар салхинд гарч буй хүмүүс ч цөөнгүй таарлаа. Хотын хойд хэсгийн ногоон бүсийн найман байршилд эргүүл ажиллаж байна. Эргүүлүүд хашаагаа цэвэрлэж, гагнуур хийж байгаа болон аялаж зугаалж байгаа иргэдэд гал түймрээс сэргийлэх зөвлөмж өгч, гал алдсан бол газар дээр нь унтраахаар  бүхий л багаж хэрэгсэлтэйгээ явна. Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслангийн найман байршилд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ээлжээр эргүүл хийж байна. Мөн тус дүүрэгт байрлах хувийн аж ахуйн нэгжүүд амралтын өдрөөр ээлжлэн хамт явж байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр устай сав, гал унтраах тороосон шүүр, даавуун цохиур ачсан “Жаст ойл” группын залуустай таарав.

Нийслэлийн хэмжээнд шар өвсний түймрийн 160 гаруй дуудлага ирж 16 байшин бүрэн шатаж, найман байшин хайрагдсан. Харин  түймрээс 14 байшин, 560 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн автомашины чанга яригчаар иргэдэд хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг долоо хоногт 2-3 удаа хүргэж, эргүүл хийх хугацаандаа ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 420 орчим иргэнийг  буцаажээ.

Зуслангийн бүсэд 4000 гаруй айл өрх байдаг. Эргүүлүүдтэй хэсэг зуур хамт явахад л хашаандаа гагнуур хийж байгаад багахан хэмжээний гал алдаж унтрааж байхтай таарав. Мөн олуулаа модон дотор гал түлж мах шарж буй залуус ч цөөнгүй байна. Энэ бүхэнд мэдээлэл өгч, хяналт тавьдаг талаар СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас “Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт шар өвсний гал түймрийн 40 удаагийн дуудлага ирсэн. Үүний 50 гаруй хувийг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар унтраасан. Коронавирустай холбоотойгоор агаар салхинд гарах хүмүүс олширсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олуулаа амарч зугаалж байна. Амралтын өдөр ирснийх гээд хашааны өвс, гэрийн хогоо цэвэрлэж шатаах гэж байгаад гал алддаг. Хэт хуурайшилттай байгаа учраас түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамжийн дагуу ирэх сарын 10 хүртэл  ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Иргэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийж, ил задгай гал түлэхгүй, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг унтраахаас гадна хүүхдийг ой, хээр чүдэнз, асаагууртай явуулж болохгүй. Иргэд гэр сууц, хашааны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хавар ногоон бүсэд гал унтраах ангийг шинээр нээсэн нь гал түймрийн дуудлагаар очих хугацааг багасгаж тэр хэрээр хохирол буурсныг Гал түймэр унтраах аврах 74-дүгээр ангийн захирагч Р.Алтанхуяг хэллээ. Тэрээр “Өмнө нь алба хаагчид зуслангийн бүсэд түймрийн дуудлагаар очиход 30 гаруй км газарт 20-30 минутыг зарцуулдаг байсан бол одоо Санзайн хамгийн хойд зах хүрэхэд 10 минут  болж байна. Өөрөөр хэлбэл, галыг хамгийн хохирол багатай унтрааж чадаж байна гэсэн үг. Зай цаг хугацаа хоёр дахин багассан. Бид Шадивлан, Ар гүнт, цаашлаад Батсүмбэрт хүрч ажиллана. Гал түймрийн дуудлагын дийлэнх нь буюу 36 дуудлагын 17 нь шар өвснийх байна. Обьектын гал ч цөөнгүй гарч байна. Иргэд эд хөрөнгөө л хайрлаад сурчихвал гал түймэр гарахгүй. Мөн хамгийн том шалтгаан нь залхуурал. Шар өвсөө шатаагаад хашаагаа цэвэрлэчихье гэдэг сэтгэхүйтэй. Өвснөөс үүссэн түймэр обьект руугаа дамжиж ороод бүхэлдээ галд автчихдаг. Тамхи татаж байгаад гал алдсан, шашинтай холбоотой зан үйл хийж байгаад гал алдсан тохиолдол ч бий. Жаахан өвсийг төмөр дээр тавьж байгаад шүдэнз зурчихсан чинь алдчихлаа гэдэг шалтгаан хэлдэг.  Хэтэрхий хайхрамжгүй, хэнэггүй зантай.

Манай алба хаагчид  24 цаг ээлжиндээ гарч үндсэн үүргийнхээ ажлыг гүйцэтгээд  ажлаасаа буугаад үргэлжлүүлээд ногоон бүсэд эргүүл хийж байна. Үндсэндээ нэг алба хаагч тасралтгүй 36 цаг ажиллаж байна. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тасралтгүй өгч байна. Гэтэл иргэд маань анхаарч, ойшоодоггүй. Онцгойгийнхон ирээд явчихсан юм чинь дахиад ирэхгүй байх гэсэн хандлага гаргадаг. Ногоон бүсийн амуудыг мэдэх ч обьектод тулж очино гэдэг амаргүй. Намаг, уулын орой дээр гарч буусан. Хашаагаа нийлүүлж, замыг таглаж барьснаас машин байтугай явган хүн орох боломжгүй газрууд их байдаг” гэж учирлалаа.

Ганцхан жишээ сануулахад, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Гоодойн зусланд гагнуурын оч үсэрснээс болж 22 байшин нэг дор шатсан. Тухайн үед хагас тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэтэл нүдэн дээр нь хажуу айлынх нь 22 байшин шатсаныг харсан хэрнээ хашаандаа гагнуур хийж байгаа айлтай таарч болиулсан.

Хэдхэн хоногийн өмнө Яргайтын аманд найман байшин шатсан талаар эргүүлүүд хэллээ. Ингэж их сэрэмжлүүлж, хажууханд  нэг нь байшингаа шатааж 20-30 сая төгрөгөөрөө хохирчихоод байхад л сэрэмжилдэггүй хэнэггүй Монгол занг яалтай. Үүнээс харвал гал түймэр гарахгүй байх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Хайхрамжгүй зангаасаа болж гал түймэр тавьсан бол хуулийн хариуцлага хүлээж байгааг иргэд андахгүй. Тиймээс өөрийн болоод өрөөлийн эд хөрөнгө, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн бүр хариуцлагатай, ухамсартай байя.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419