УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 23 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна.
2020 оны 5 дугаар сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Аймгуудын 5 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.