БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Монголд.../2020.05.04/

2020-05-04, 13:54 Цаг үе 1,056 0
БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Монголд.../2020.05.04/

1 Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо

Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

"2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс V сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн жолооч нарын болон Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн сорьцод халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ хийгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

2 Хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байна

Хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байна

Дорноговь аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээвэр, Цагдаагийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтод ажиллаж нүүрс тээвэр хийж буй аж ахуй нэгж байгууллага, тэдний ажилчдын кемп дээрх халдвар хамгаалал ямар байгаа, дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай танилцлаа.

Мөн хилийн боомтоор орж гарч байгаа жолооч нарын эрүүл мэндийн байдалд хэрхэн хяналт тавьж буй талаар танилцаж цаашид жолооч нарыг тусгаарлах талаар тодорхой зөвлөмж мэдээллийг өгсөн аж. Ханги боомт дээр 13 аж ахуй нэгжийн есөн кемп байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид жолооч нарыг 21 хоног ажиглалтад тусгаарлах бэлтгэл ажлыг хангах талаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох аж ахуй нэгжид чиглэл өгчээ. Мөн Замын-Үүдийн боомтоор нэвтэрч тээвэр хийж буй жолооч нарыг ч тусгаарлах ажлын бэлтгэл хангаж байна.

3 Б.Отгонсүх: Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна

Б.Отгонсүх: Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусна. 

4 С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хааж байна

С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хааж байна

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хотын дарга С.Амарсайхан "Өнгөрсөн сард бид фитнес клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр болсон. Фитнес, амралтын газрууд зөвлөмжөө дагууд явж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.

Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдийн санал их ирж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.

Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Уг нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд ААН-үүдэд боломж олгосон. Харамсалтай нь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй гэж үзлээ" гэв.

5 Хорио цээрийн үеэр 31 ААН-ийн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Хорио цээрийн үеэр 31 ААН-ийн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ

СОVID-19 халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалгаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг "Бүх төрлийн баарны үйл ажиллагааг хоёр сар орчим зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн. Өмнө нь шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг байсан ч хотын даргын захирамжид зааснаар 00:00 цаг хүртэл ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирж байна.

Дээрээс нь цагдаагийн байгууллагаас санал ирсэн. Тодруулбал, СБД-ийн I хороонд үйл ажиллагаа явуулдаг LUX баар, СБД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг ZU нэртэй баарууд маш олон хүнийг нэг дор цуглуулж, үйлчлүүлэгч хоорондын зайн журмыг баримтлаагүй, мөн үймээн самуун дэгдээсэн учраас нийслэлийн удирдлагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу энэ хоёр баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар болсныг мэдэгдэж байна" гэлээ.

Захирагчийн ажлын албанд нэгдүгээр сарын 27-ноос хойш мөрдөгдөж байгаа журмыг зөрчсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 31 байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.

6 Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ

Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.05.03-ны өдрийн 16:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн байна.

Иймд хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

7 Орон нутгийн замд долоон адуу дайрсан хэрэг гарчээ

Орон нутгийн замд долоон адуу дайрсан хэрэг гарчээ

Орон нутгийн замд зорчиж явсан авто машин айлын адуу дайрсан осол өчигдөр гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны 05:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвгэрт зорчиж явсан Приус-20 маркийн автомашин айлын долоон адуу мөргөжээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо хэлэхдээ "Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч дайрсан долоон адуу үрэгдсэн.

Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй" гэв.

8 Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт метал худалдаж авчээ

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт метал худалдаж авчээ

Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 66 хувь буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт юм байна. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байлаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419