БНХАУ яагаад дэлхийн томоохон платформуудыг хориглох болов.
БНХАУ нь 21-р зуунд коммунист дэглэмтэй оршиж байгаа цөөхөн орны нэг юм. Хүн ам ихтэй тус улс сошиал сүлжээндээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд хүчирхийллийн эсрэг, худал мэдээллүүдийг хязгаарлах, хувь хүний болон засгийн газрын мэдээлэл зэргийг хамгаалахын тулд томоохон платформуудыг (Google, Facebook, Twitter, Wikipedia) хориглодог аж.
Энэхүү ажилд гол үүргийг “Great Firewall”(GFW) гэх төсөл гүйцэтгэдэг. Хэрэв та Хятад улсад байгаа бол танд VPN хэрэглэхийг зөвлөе. Үүнийг ашигласнаар та Хятад улсад чөлөөтэй Facebook, Instagram хэрэглэж болно.
VPN-ны ажиллах зарчим.
Virtual Private Network (Хувийн Хийсвэр Сүлжээ) нь олон нийтийн харилцаа холбооны дэд бүтцийг ашиглан төв байгууллагынхаа сүлжээтэй холбогдог. Илүү энгийнээр тайлбарлавал таны төхөөрөмжийг газар нутгийн байрлалаас үл хамааран нууцлалтай сүлжээ бий болгон өгөгдлийг өөр хоорондоо дамжуулах юм.
VPN-ны давуу болон сул тал.
Давуу тал:
-
Зардалд хэмнэлттэй.
-
Сүлжээний зохион байгуулалт хялбар бөгөөд энгийн.
-
Хамгаалалтын систем маш сайн.
-
Мэдээллийг алсын зайнаас хянах боломжтой.
Сул тал:
-
Зарим улсад VPN хэрэглэх хориотой.
-
Бүх платформд ажилладаггүй.
-
Интернет хурд удааширдаг.
-
Зарим VPN аппликейшнууд нь 100% баталгаатай байдаггүй.
Хятад улс дахь VPN-ны хэрэглээ.
БНХАУ-ын VPN хэрэглэгчид Ази тивийн нийт VPN хэрэглэгчдийн 20%-ийг дангаараа бүрдүүлдэг. Хачирхалтай нь тус улсын иргэд VPN хэрэглэдэггүй бөгөөд БНХАУ-д суралцдаг гадаад оюутан, сурагч, жуулчид түлхүү хэрэглэдэг ба ихэвчлэн хууль ёсны VPN аппликейшн ашигладаг байна.
Үүнд:
-
ExpressVPN
-
Hotspot Shield
-
NordVPN
-
SurfShark
-
PrivateVPN
-
VyprVPN гэх мэт эдгээр хэрэглэгдэхүүн нь бүгд БНХАУ-ын хуулиар хамгаалагдсан аппликейшнууд юм.
БНХАУ улсын дотоодын платформууд ба хэрэглээ.
Хэдий VPN ашиглах боломжтой ч иргэд нь дотоодын платформуудыг илүүд үздэг гэнэ. “Baidu”, “Tencent”, “Wechat”, “Tik Tok” зэрэг нь Хятаддаа төдийгүй дэлхийд алдартай сошиал сүлжээнүүд болсон төдийгүй эдгээр платформуудыг хөгжүүлэхэд нь БНХАУ-ын засгийн газар хөрөнгө оруулдаг бөгөөд GFW-ын маш хатуу хараа хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг аж.