Коронавирусийн нөлөөгөөр нэг удаагийн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна
Коронавирусийн нөлөөгөөр дэлхий дахинд төрөл ариун цэврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж байгаагаас болоод нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний эрэлт эрс өсч эхэлжээ.
Сүүлийн 3 жилд хүрээлэн буй орчинд үзүүлж буй хорт нөлөөнөөс нь болоод нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээ 30 орчим хувиар буураад байсан юм. Гэвч сүүлийн 3 сарын дотор түүний хэрэглээ 25 хувиар нэмэгдсэн төдийгүй цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тухай байгаль хамгаалах агентлагууд мэдээлж байна.
Дэлхийн хамгийн тос хуванцар үйлдвэрлэгчид болох Германы "Ineos Styrolution" болон АНУ-ын "Trinseo SA" нар 4-р сарын тайланд захиалга 45 хувиар нэмэгдсэн хэмээн болохыг онцолсон бөгөөд эмнэлэг, хүнсний зориулалттай бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байгааг дурджээ.
Хуванцар бүтээгдэхүүний зах зээл
"Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хүмүүс нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэх нь нэмэгдсэн" хэмээн "Trinseo SA" компанийн гүйцэтгэх захирал Франк Бозик хэлжээ.
Дэлхийд жилд 15 сая тонн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг гэсэн тооцоо бий. Түүний 70 хувь нь нэг удаагийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүний тоог бууруулах тал дээр дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд хичээж байсан юм.
Харамсалтай нь коронавирусийн нөлөөгөөр тэрхүү хөдөлмөр нь талаар болж байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Bloomberg