АНУ-ын "Pfizer" компани коронавирусийн вакцин намар гэхэд бэлэн болно гэв
Америкийн томоохон эмийн корпорац "Pfizer" намар гэхэд коронавирусын вакцин бэлэн болно гэж мэдэгдсэн байна.
"Pfizer"-ийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла мягмар гарагт хэлэхдээ яаралтай хэрэглээнд зориулсан коронавирусын эсрэг вакциныг намар бэлэн болгож, 2020 оны эцэс гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэжээ.
Энэхүү ажилд хамтран оролцож байгаа "BioNTech" компанит Германд вакциныг хүний биед туршиж эхэлсэн бөгөөд удахгүй Америкт мөн туршилт эхлэх гэж байна.
Вакциныг боловсруулахад ихэвчлэн олон жил шаардлагатай болдог. Азаар коронавирус нь илүү удаан мутацид орж байгаа учраас вакцин гаргах үйл явц илүү хялбар болсон гэж тэд хэллээ.
Оксфордын их сургуулийн эрдэмтэд мөн л намар гэхэд вакцин гаргаж авах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд биотехнологи, судалгааны 88 багууд "COVID-19" 100 вакциныг боловсруулж байгаа бөгөөд дор хаяж тав нь 1-р үе шатны клиник туршилтад ороод байгаа аж.
"Pfize"r-ийн боловсруулж байгаа "mRNA" төрлийн вакцин нь арай бусдаасаа арай өөрөөр ажилладаг юм.
"mRNA" нь антигенийг бие махбодид шууд оруулдаггүй. Харин үүний оронд тэд өвчин үүсгэгч вирусийн кодыг хуулбарласан генетикийн мэдээллийг агуулж байгаагаараа онцлог гэнэ. Лабораторид гаргаж авсан ийм хуулбарыг тарьснаар хүний биеийн дархлааны систем жинхэнэ вирусийг эсэргүүцэхэд бэлэн болох ёстой ажээ.
Лондонгийн "Imperial" коллежийн эрдэмтэд COVID-19 вакцины туршилтад мөн ижил төстэй арга хэрэглэж байгаа аж.
Эх сурвалж: Dailymail