Өнгө бидний сэтгэл санаанд нөлөөлдөг үү?
Бүрхэг өдөр нэг л гунигтай санагдаж, маш их цагийг олон нийтийн сүлжээнд бусдын төгс амьдралд атаархаж суух үед сэтгэл санааны хувьд гутрахад маш амархан болдог. Энэ үед өөрийн хувцасны өнгөө сольсноор сэтгэл санаагаа дээрдүүлэх боломжтой юу? Өнгө болон сэтгэл санааны уялдаа холбоог өргөн тэмдэглэсэн байдаг. Гэвч биднийг хүрээлж буй өнгөнүүд нь бидний мэдрэмжид бодитоор нөлөөж чаддаг болов уу?
Эртний Египетчууд үүнд санал нийлдэг байсан байна. Тэд анх удаа өнгөт эрдэс, чулуу болон будгийг ашиглан “Өнгөний эмчилгээ” хийдэг байжээ. Мөн тэд ордон дотроо тусгай өрөөнд гэрлийн хугарлаар өвчтөнийг өнгөөр “угаадаг” байв. Мянгаад жилийн хойно болох 11-р зуунд Персийн физикч, философич Авиценна өнгө болон түүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөг холбон хүснэгт хийжээ. Тэрээр улаан өнгө цусны урсгалыг хурдасгадаг бол цэнхэр өнгө нь удаашруулдаг хэмээх саналыг гаргав. Мөн тэрээр шар өнгө нь үрэвслийг дарах болон булчингийн өвдөлтийг намдаах нөлөөтэй хэмээн боддог байжээ.
Орчин үед өнгөний физиологи болон сэтгэл зүйд үзүүлэх нөлөөний тухай тоолж баршгүй их судалгаа бий болсон бөгөөд үүнээс Авиценнагийн онол үүсэн бий болсон юм. Улаан өнгө үнэхээр цусны эргэлтийг хурдасгаж чаддаг бөгөөд цэнхэр өнгө тайвшруулах нөлөө үзүүлдэг байна. Токио хот дахь Яамамотэ төмөр замын зорчигчдын хэсгийн гэрлийг цэнхэр өнгөөр солиход амиа хорлох оролдлого эрс буурчээ.
Авиценнагийн ганц мэдээгүй зүйл гэвэл бидний нүдний торлог бүрхүүлийн гэрлийг хүлээн авах эсүүд нь зөвхөн харааны төвд мэдээлэл дамжуулахаас гадна тархины нойр, хоолны зуршил болон биеийн температурыг зохицуулдаг завсрын тархины доод орчинд дохио дамжуулдаг байна. Цэнхэр болон ногоон гэрэл бидний нүдний торлог бүрхүүлд ирэх үед завсрын тархины доод орчны кортизол даавар ялгаруулалтыг өдөөж биднийг сэрээдэг байна. Цэнхэр болон ногоон өнгө нь зөвхөн нарнаас гадна бидний өргөн хэрэглэдэг дэлгэцээс ч ялгардаг билээ. Иймээс унтахынхаа өмнө утас, компьютер зэргээс хол байх нь чухал юм.
Улаан өнгө нь сэдэлжүүлэгч өнгө бөгөөд хамгийн өргөн судлагдсан өнгө билээ. Байгальд эм шимпанзегийн бэлгийн идэвхт үед бөгсний өнгө нь улаан болдог байна. Мөн хүний нийгэмд улаан өнгө нь бэлгийн идэвх, боломж зэргийг илэрхийлдэг байна. 2008 онд Рочестер их сургуулийн Эндрю Эллиот болон Даниэла Нэста нар нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн зургийг үзүүлж үзэмжид нь үнэлгээ өгөх туршилт хийсэн байна. Улаан өнгийн хүрээнд зураг даруулсан эмэгтэйчүүд нь бусад өнгийн хүрээнд зураг даруулсан эмэгтэйчүүдээс илүү өндөр үнэлгээ авсан байна. Хоёр жилийн дараа Эллиот болон Нэста нь улаан өнгө нь эрэгтэйчүүдэд мөн хамаарах болохыг тогтоожээ. Чухал анхны болзоонд улаан цамц байвал илүү зохимжтой байж болох юм.
Өнгө нь өөрийн гэсэн нөлөөг хоёр замаар олж авсан гэж үздэг. Нэг нь байгалийн дүр төрхөөс, нөгөө нь хүмүүсийн тодорхой өнгөнд өгч буй утга учраас хамааралтай гэж үздэг байна.
Ягаан өнгийг тансаг өнгө гэж үзсээр ирсэн. Учир нь энэхүү өнгийг гарган авахад маш үнэтэй байсан учир язгууртнуудыг илэрхийлдэг өнгө байсан юм. Эртний Ромд зөвхөн эзэн хаан нь энэхүү өнгөөр хувцасладаг байсан байна.
Эх сурвалж: INDEPENDENT