БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Дэлхийд.../2020.05.01/

2020-05-01, 11:26 Цаг үе 1,050 0
БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Дэлхийд.../2020.05.01/

1 ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мушистин коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мушистин коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мушистин өнгөрсөн пүрэв гаригт коронавирусийн шинжилгээ өгсөн нь эерэг гарсан байна. Тэрбээр ийнхүү халдвар авсан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж байгаа юм.

Мушистин Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдон өөрийгөө тусгаарласан ч чухал шийдвэр гаргах ажлуудад зайнаас оролцох болно гэдгээ хэлсэн байна. 

Эх сурвалж: Washington Times

2 Вашингтон хот дахь Кубын элчин сайдын яам руу зэвсэгтэй этгээд халджээ

Вашингтон хот дахь Кубын элчин сайдын яам руу зэвсэгтэй этгээд халджээ

Пүрэв гарагийн өглөө эрт Вашингтонд байрлах Кубын Элчин сайдын яам руу буутай этгээд гал нээжээ. 

Вашингтоны баруун хойд хэсэгт байрлах элчин сайдын яамны гадаа шөнийн 2 цагийн орчимд энэ хэрэг болсон байна. Тус этгээд нь 30 удаа буудсан  бөгөөд азаар гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. гэж Нийслэлийн цагдаагийн газрын ажилтнууд мэдэгджээ. 

Цагдаагийн ажилтнууд хэргийн газарт ирсэн даруйдаа буутай этгээдийг баривчилжээ. Мөрдөн байцаагчид түүнийг Элчин сайдын яам руу зориудаар буудсан гэж итгэж байгаа боловч шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. 

Эх сурвалж: Independent

3 Итали улс нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ эдгээжээ

Итали улс нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ эдгээжээ

Италийн эрүүл мэндийн яам пүрэв гаригт нэг өдрийн дотор хамгийн олон хүн эдгэрсэн болохыг зарлажээ. Ингэснээр Италийн нийт эдгэрсэн хүний тоо 75 мянга болж байгаагаас 4693 нь нэг өдөрт эдгэцгээсэн байна. Түүнээс гадна энэ өдөр мөн 285 хүн нас барсан нь сүүлийн дөрвөн өдрийн байдлаар хамгийн бага өсөлт гэнэ.

Өдгөө Италид бүртгэгдсэн нийт халдварын тоо 205 мянга 463 байгаагаас нас барсан 27 мянга 967, эдгэрсэн 75 мянга 945-ыг хасвал одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 101 мянга 551 болжээ.

Эх сурвалж: Reuters

4 Их Британи хөл хорионы дэглэмээ цуцална

Их Британи хөл хорионы дэглэмээ цуцална

Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон "Манай улс коронавирусийн оргил үеийг даван туулсан учраас хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн цуцлах болно" хэмээн мэдэгджээ.  мэдэгдэв.

Ингэснээр иргэд ажилдаа явж, сургуулиуд эргэн нээгдэх бөгөөд аюулгүй байдлыг ханган ажиллах тухай журмыг ирэх долоо хоногт танилцуулах юм байна. Засгийн газар цар тахалтай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа сэргээх, хөл хориог хэсэгчлэн цуцлахад чиглэсэн цогц төлөвлөгөө танилцуулах ба үүнд орон даяар хэрэгжүүлэх бүх арга хэмжээг нарийвчлан тусгах аж.

Эх сурвалж: The Guardian

5 Японы нэгэн хот хөл хорионы дэглэмийг барихын тулд 800 мянган алтанзул цэцгийг огтолжээ

Японы нэгэн хот хөл хорионы дэглэмийг барихын тулд 800 мянган алтанзул цэцгийг огтолжээ

Хаврын улиралд болдог Японы хамгийн алдартай үйл ажиллагааны нэг бол Канто мужийн хамгийн том алтанзул наадам болох Сакура Алтан Феста юм. Токиогийн зэргэлдээ орших Чиба мужийн Сакура Фурусатогийн талбайд жил бүр зохион байгуулагддаг тус наадамд хэдэн мянган хүн 100 төрлийн 800,000 ширхэг алтанзул цэцгийг харахаар ирдэг юм. 

Япон улс Ковид-19 коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор улс даяар онц байдал зарлахаас өмнө энэ арга хэмжээг цуцалсан ч хүмүүс тус газар хэдэн зуугаараа ирсээр байсан учраас тэдгээр цэцэгсийг бүгдийг нь огтлох шийдвэрийг нутгийн удирдлага гаргажээ.

Эх сурвалж: Timeout

6 Өмнөд Солонгос улсад 2-р сараас хойш анх удаа шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Өмнөд Солонгос улсад 2-р сараас хойш анх удаа шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Баасан гаригт коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй тухай Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх газар мэдэгджээ.

Одоогийн байдлаар 10765 хүн халдвар авснаас 9059 хүн эдгэн гарч, 247 хүн нас бараад байгаа юм. Эрх баригчид 5-р сараас хөл хорионы дэглэмийг сулруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Yonhap

7 Хонконгийн тэмцэгчид коронавирусийг үл тоон жагсаалаа үргэлжлүүлнэ

Хонконгийн тэмцэгчид коронавирусийг үл тоон жагсаалаа үргэлжлүүлнэ

Хонконгийн эсэргүүцэгчид ирэх бямба гаригт коронавирусийн хөл хориог үл тоон хэд хэдэн жагсаал хийхээр төлөвлөсөн байна. 

Коронавирусийн нөлөөгөөр 7 сарын турш үргэлжилсэн жагсаал цуглаан намжаад байсан билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт жижиг эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөж, идэвхтнүүд дахин тэмцлээ үргэлжлүүлэх болсноо зарлаад байгаа юм. 

Эх сурвалж: France24

8 "Wonder Girls" хамтлагийн дуучин "Lim" тэквондогийн тамирчин Шин Минчолтой хуримаа хийхээр болжээ.

"Wonder Girls" хамтлагийн дуучин "Lim" тэквондогийн тамирчин Шин Минчолтой хуримаа хийхээр болжээ.

5-р сарын 1-ний өдөр "Wonder Girls"-ийн гишүүн "Lim" өөрийн энтэртайнментаар дамжуулан өөрийнхөө сүй тавьснийг болон удахгүй болох хуримынхаа талаар мэдэгдэл хийжээ.

Энтэртайнментийнх нь дамжуулсан мэдэгдэл нь:

“Сайн байцгаана уу, Ү Херимийн хуримтай холбоотой албан ёсны мэдэгдлийг хүргэж байна. 7 жил үерхэсний эцэст Ү Херим болон Шин Минчол нь нэг нэгнийгээ гэсэн хувиршгүй хайр сэтгэл, үнэнч байдал, итгэл сэтгэлээ гэрлэлтээр үргэлжлүүлэхээр шийдлээ. Тэд 7-р сард Сөүлд байрлах гэрлэх ёслолын ордонд хийхээр болсон. Үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг цацах боломжгүй тул та бүхнийг ойлгоно гэж найдаж байна.

Хүн бүрийн хувьд хүндрэлтэй, хэцүү цаг үе гэдгийг ойлгож байгаа ч Херимийг дэмжиж, хайрладаг хүмүүст энэхүү мэдээг мэдэгдэх нь зөв гэж үзсэний улмаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Амьдралынхаа шинэ хуудсыг эргүүлж байгаа хосыг халуун дулаан баяр хүргэлтээр хүлээж аваасай гэж хүсье.
Баярлалаа.” гэсэн байжээ.

"Wonder Girls"-ийн "Lim" (28) болон түүний найз залуу Шин Минчол нар нь 2013 оноос хойш өдийг хүртэл 7 жилийн турш үерхэж байсан бөгөөд энэ оны 3-р сард MBC телевизийн “Жинхэнэ хайрын түүх” нэртэй хосуудын реалити шоунд хамтдаа оролцохоор шийдсэнээр хоорондын харилцаагаа ил болгоод байсан юм. 

Эх сурвалж: AllKpop

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419