БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Дэлхийд.../2020.04.30/

2020-04-30, 16:58 Цаг үе 1,072 0
БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Дэлхийд.../2020.04.30/

1 Өмнөд Солонгост коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Өмнөд Солонгост коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Пүрэв гаригт Өмнөд Солонгос нь 2-р сараас хойш анх удаа коронавирусийн тохиолдол гараагүй гэж мэдээлэв гэж халдварт өвчин хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

Одоогийн байдлаар тус улсын хэмжээнд 10,765 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин амиа алдсан иргэдийн тоо 247-оор нэмэгдэж 9,599-д хүрээд байгаа юм.

Иргэд хөл хорионы дэглэм сайн барьж эрх баригчид үүргээ сайн биелүүлж байгаа учраас ийнхүү халдварын тархалтыг барьж чадлаа хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

2 Япон улс хөл хорионы дэглэмээ сунгаж магадгүй

Япон улс хөл хорионы дэглэмээ сунгаж магадгүй

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагт халдварт өвчний мэргэжилтнүүдтэй уулзаж коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы хугацааг сунгах асуудлаар хуралджээ. 

Абэ 4-р сарын 16-нд улс даяар онц байдал зарласан бөгөөд энэ нь 5-р сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

Шинзо Абэ энэ талаар "Би мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст шийдвэрээ гаргах болно. Хэрвээ бид шийдвэрт хүрч чадвал хөл хориог 6-р сарын 5 хүртэл сунгах бодолтой байгаа" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Nippon

3 Орос улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 100 мянгыг давлаа

Орос улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 100 мянгыг давлаа

ОХУ-д коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 100 мянга давсан болохыг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Хэдийгээр Ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын сүүлчээр хөл хорио тогтоох тушаал гаргасан ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй бололтой. 

Одоогийн байдлаар халдвар авсан иргэдийн тоо 106,498-д хүрээд байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 101 хүн нас барж нийт нас барсан хүний тоо 1,073 болжээ. 

Эх сурвалж: ТАСС

4 Герман улс "Хезболл"-г террорист бүлгэм хэмээн нэрлэв

Герман улс "Хезболл"-г террорист бүлгэм хэмээн нэрлэв

Герман улс Ираны дэмжлэгтэй "Хезболла"-гийн үйл ажиллагааг хориглож, түүнийг террорист байгууллага хэмээн зарласан тухай Дотоод хэргийн яамнаас пүрэв гаригт мэдэгдэв.

Мөн цагдаа нар Герман дахь дөрвөн хотод байрлах тус бүлэглэлтэй холбоотой сүмүүдийг хаасан байна. Аюулгүй байдлын албаныхан ХБНГУ-д 1,050 орчим хүн "Хезболла" бүлгэмд элссэн гэдэг тоо баримтыг дурджээ. 

Дотоод хэргийн сайд Хорст Сехофер өөрийн биеэр "Хезболла"-гийн үйл ажиллагааг хориглосон гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

5 Дональд Трамп хөл хориог сунгахгүй

Дональд Трамп хөл хориог сунгахгүй

Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт холбооны засгийн газар коронавирусийн хөл хориог сунгахгүй гэдгээ хэлсэн бөгөөд түүний хүргэн, зөвлөх Жаред Кушнер 7-р сар гэхэд тус улс хэвийн байдалдаа орсон байна хэмээн мэдэгджээ. 

Трамп ирэх долоо хоногоос эхлэн Аризона мужаар аялах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж ирэх саруудад олон мянган дэмжигчдийн хамтаар олон сонгуулийн кампанит ажил зохион байгуулна гэж найдаж байна гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: AP news

6 Нью Йорк хотод ачааны машинуудаас 100 орчим цогцос олджээ

Нью Йорк хотод ачааны машинуудаас 100 орчим цогцос олджээ

Лхагва гарагт Нью Йоркийн нэгэн оршуулгын газрын зогсоол дээрээс 100 орчим цогцос ачсан гурван хөргөгчгүй ачааны машин олдсон байна. Тус газрын ойр орчимд амьдардаг хүмүүс ачааны машинуудаас эвгүй үнэр гарч байгааг цагдаад мэдээлснээр энэ тэдгээр цогцоснуудыг илрүүлсэн аж. 

Одоогийн байдлаар тэдгээр машинууд хэн эзэмшдэг талаар цагдаа нар мэдэгдээгүй байна. Тус хотод коронавирусийн нөлөөгөөр нас барсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа учраас оршуулах газар хүртэл олдохгүй болж байгаа юм.

Эх сурвалж: AP news

7 Өмнөд Солонгосын Иньчонь хотын барилгад дэлбэрэлт болж 38 ажилчин нас баржээ

Өмнөд Солонгосын Иньчонь хотын барилгад дэлбэрэлт болж 38 ажилчин нас баржээ

Өмнөд Солонгосын Иньчонь хотод баригдаж буй барилгад гал гарч улмаар 38 иргэн нас баржээ. Амь хохирсон иргэд бүгд тухайн барилгад ажиллаж байсан ажилчид гэх мэдээлэл байна. Гал гарах үед тус барилга дээр 78 хүн ажиллаж байсан бөгөөд одоогоор 38 ажилчнийг илрүүлээд буй ч, энэ тоо нэмэгдэх хандлагатай гэнэ.

Тус улсын ерөнхий сайд Чун Сё Кюн хэлснээр тухайн барилгад осолдсон хүн тус бүрд туслах шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчнийг дайчлах болно хэмээн мэдээлсэн аж. Урдьчилсан дүгнэлтээр тус гал нь шатамхай бодисоос үүдэлтэй томоохон дэлбэрэлтээс болсон гэв.

Эх сурвалж: BBC

8 Исанийн нэгэн наран шарлагын газрыг цайруулагчаар "ариутгажээ"

Исанийн нэгэн наран шарлагын газрыг цайруулагчаар "ариутгажээ"

Испанийн эргийн амралтын газрын эрх баригчид хүүхдүүдийг коронавирусаас хамгаалахын тулд наран шарлагын газрыг цайруулагчаар цацсаны дараа уучлал гуйжээ.

Кадизийн ойролцоох Захара де лос Атунес компани хөл хорио тавигдахаас нэг өдрийн өмнө 2 км наран шарлагын газрыг "ариутгах" үүднээс цайруулах уусмалаар шүршсэн байна. 

Байгаль орчны мэргэжилтнүүд энэхүү алхам нь орон нутгийн экосистемд "асар их хохирол учруулсан" гэж мэдэгджээ. Испанид коронавирусийн улмаас 23,800 хүн нас бараад байгаа юм. 

 

Эх сурвалж: CNN

9 Коронавирусийн халдвараас эдгэсэн хүний тоо 1 сая давлаа

Коронавирусийн халдвараас эдгэсэн хүний тоо 1 сая давлаа

Дэлхий дахинд нэг өдөрт коронавирусийн 80.300 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 3.216.808 боллоо. Мөн нэг өдөрт 6439 хүн нас барж, улмаар нийт нас барагсдын тоо 227.906 болоод байна. Одоогоор 1.000.113 хүн эдгэрчээ.

Нэг өдөрт хамгийн олон бүртгэгдсэн шинэ тохиолдол, нас баралт тоогоор АНУ тэргүүлжээ. Тус улсад нэг өдрийн дотор 27.586 шинэ тохиолдол илэрч, 2.352 хүн нас барсан байна. 

10 Францын эдийн засаг агшив

Францын эдийн засаг агшив

Францын ДНБ 2020 оны эхний улиралд 5.8 хувиар буурсан нь коронавирусээс үүдэлтэй гэж үндэсний статистикийн агентлаг Пүрэв гаригт мэдэгдэв.

Үүнээс болоод тус улсын эдийн засаг албан ёсоор хямралд орлоо гэж Үндэсний статистикийн агентлаг "INSEE" мэдээлэв.

Хамгийн сүүлд 1968 оноос хойш байнгын өсөлттэй байсан Францын эдийн засаг ийнхүү анх удаа агшиж байгаа юм. 

 

Эх сурвалж: Sputniknews

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419