Хиймэл оюун ухаанаар хүний бодлыг бичигт хөрвүүлнэ
Сан Франциско хотод байрлах Калифорнийн их сургуулийн судлаачид хүний тархины үйл ажиллагааг шинжилсний дүнд бодлыг бичиг рүү хөрвүүлэх чадвартай хиймэл оюун зохион бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмж нь 30-аас 50-н өгүүлбэрийн 250 гаруй үгийг тухайн агшинд тайлж унших чадвартай юм.
Дөрвөн эмэгтэйн тархинд суулгасан электродын тусламжтай эпилепсийн шүүрлийг хэмжиж, мэдрэлийн дохиог ашиглан тус алгоритмыг хөгжүүлсэн байна.
Сайн дурын оролцогчид өгөгдсөн өгүүлбэрийг чангаар унших зуур үүссэн тархины мэдээллийг хиймэл оюунд оруулснаар энэхүү систем нь тухайн үг бүртэй холбоотой мэдээллийг сонгож авсан байна. Багц бүрийн давтамжаас хиймэл оюун ухааны гаргасан алдаа нь ердөө 3% байсан байна.
“Орчин үеийн орчуулах төхөөрөмжүүдийн дэвшлээс санаа авч бид тархины мэдрэлийн сүлжээний үйл ажиллагаанаас өгүүлбэрийн хэмжээтэй урт давтамжийг товч илэрхийлэлд буулган тухайн илэрхийллийг үг үгээр нь Англи хэл рүү тайлан хөрвүүлсэн.”
Англи хэлээр ярьдаг хүмүүсийн идэвхтэй ашигладаг үгийн тооны дундаж утга нь 20000 гаруй байдаг. Тэгэхээр энэхүү төхөөрөмж энгийн харилцан яриаг ойлгоход хол байгаа гэсэн үг юм.
Шинэ төхөөрөмж нь өгүүлбэрийн бүтцийг ойлгосноор таамаглал дэвшүүлэх чадвараа сайжруулахад тулгуурладаг учир цаашдаа хэр сайн хөгжин дэвшихийг судлаачид хэлж мэдэхгүй байна. Энэ нь шинэ үг бүр боломжит өгүүлбэрийн тоог нэмэгдүүлэх учир оновчтой байдлыг нь бууруулна гэсэн үг юм.
“Бид нар энгийн харилцан ярианы бүтцийг сурч бүрэн ашиглахын тулд энэхүү төхөөрөмжтэй илүү ойрхон ажиллах шаардлагатай байгаа боловч маш энгийн үгнээс Англи хэлний ерөнхий бүтцийг гаргах хүртэл хэр их өгөгдөл шаардлагатай болохыг тодорхойлох хэрэгтэй байна” хэмээн эрдэм шинжилгээний хуудсандаа нийтэлсэн байна.
Их Британийн Эзэн хааны шинжлэх ухааны нийгэмлэг өмнө жил хүний тархийг компьютертой холбосон мэдрэлийн интерфейс нь хүмүүс бие биенийхээ бодлыг унших боломжийг бий болгоно хэмээн нийтэлж байв.
Тухайн нийтлэлд одоогоор энэхүү технологийг Илон Маскийн “Neuralink startup” болон “Facebook” компани хөгжүүлж байгаа бөгөөд хүний тархинд зайнаас мэдээлэл дамжуулах киборг нь хүнд чиглэсэн компьютерын технологийн дараагийн том давлагаа болно хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн энэхүү технологи 20 жилийн дотор альцхаймер өвчнийг эмчлэх сонгомол арга болно хэмээн таамаглажээ.
Хүмүүс ярихгүйгээр бие биетэйгээ тодорхой хэмжээнд ойлголцдог болох ба үүний зэрэгцээ хиймлээр үнэрлэх, амтлах зэрэг илүү ирээдүйд чиглэсэн хэрэглээг өргөжүүлэх тухай нийтлэлд дурдсан байна
Эх сурвалж: INDEPENDENT