Коронавирусийн нөлөөгөөр дэлхий даяар жирэмслэлт нэмэгдэж байна
НҮБ-ын Хүн амын сангийн гаргасан мэдээллээр, Ковид-19 тахал өвчний нөлөөгөөр жирэмслэлт өмнөх оны мөн үеэс 3 дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тус сангийн үзэж буйгаар гэр бүлийн төлөвлөлтөд хамрагдах боломжгүй эсвэл төлөвлөсөн жирэмслэлт, жендерт суурилсан хүчирхийлэл болон бусад хортой үйлдлүүдтэй тулгарч байгаа эмэгтэйчүүдийн тоо хямралын улмаас сая саяар нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Наталиа Канем Мягмар гарагт: "Энэхүү шинэ мэдээлэл нь Ковид-19 дэлхийн хэмжээнд эмэгтэй, охидод үзүүлэх гамшигт үзэгдлийн жинхэнэ төрхийг харуулж байна. Цар тахал нь хүйсийн тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүлж байна. Одоо сая сая эмэгтэй, охид гэр бүлээ төлөвлөх, бие, эрүүл мэндээ хамгаалах чадвараа алдах эрсдэлтэй байна" хэмээн мэдээлжээ.
Өвчний улмаас үүссэн эдийн засгийн болон бие мах бодийн эрсдэл нь эмэгтэй, охидын эрх, эрүүл мэндэд хортой үр дагаварт хүргэж болзошгүй гэж НҮБ-ын Хүн амын сангийн шинжилгээнд тэмдэглэсэн аж.
Дэлхийн хэмжээнд бага, дунд орлоготой 114 орны 450 орчим сая эмэгтэйчүүд жирэмсэн болох эрсдэлтэй байгааг судалгаанд дурджээ.
Эх сурвалж: BBC