NASA: Аварга том хэмжээтэй солир манай дэлхийтэй ойр өнгөрнө
1931 метрийн өргөнтэй солир манай цагаар Пүрэв гаригийн өглөө дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө гэж АНУ-ын сансар судлалын хүрээлэн NASA-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Тус солирыг 52768 (1998 OR2) гэж нэрлэдэг бөгөөд 1998 онд анх нээсэн байна. Тус солир нь дөрөвдүгээр сарын 30-нд дэлхийн 32000 км/цаг хурдтайгаар дэлхийгээс 1,908,791 км зайтай өнгөрөх юм. Энэ нь Дэлхий болон Сарны хоорондох зайгаас 3 дахин хол юм. Гэхдээ хэзээ ч ийм хэмжээний солир дэлхийтэй ийм ойр өнгөрч байгаагүй ажээ.
NASA дэлхийтэй мөргөлдөх боломжтой ойролцоох объектууд буюу NEO-уудыг 70-аад оноос эхлээд ажигладаг болжээ. Тэдгээр объектуудыг дэлхий даяар байрлах 300 гаруй өндөр хүчний дурангаар олж тогтоон байнгын ажиглалтад байлгадаг гэнэ.
Эх сурвалж: CNN