Герман улс өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөл хорионоос дэглэмээ сулруулж эхэлсэн билээ. Гэсэн хэдий ч энэ нь эдийн засгийн байдалд тийм ч таатай нөлөө үзүүлсэнгүй. Германы сангийн яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу энэ оны 1-ээс 4-р сарын хооронд тус улсын эдийн засаг 16 хувиар агшсан байна.
Тодруулбал энэ оны эхний улиралд тус улсын ДНБ 1.6 хувиар, 2-р улирлаас 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. "IFO" эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Тимо Волмэнхаусер "3-р улирал гэхэд дахин ДНБ 6.6 хувиар агших төлөвтэй байна. Харин энэ оны эцэс гэхэд коронавирус намдаж чадвал эргээд 8.5 хувийн сэргэлт ажиглагдах хандлагатай байгаа" гэж мэдэгджээ.
Аялал жуулчлалын салбар хамгийн том уналтад орсон
Дөрөвдүгээр сард бизнесийн хамгийн том хохирол амссан салбаруудаар аялал жуулчлал болон тур оператор компаниуд (хасах 84 хувь), агаарын тээврийн салбар (хасах 76 хувь), зочид буудлын салбар (хасах 68 хувь), эрүүл мэнд (хасах 45 хувь), урлаг, үзвэр үйлчилгээ амралтын газрууд (хасах 43 хувь), тээврийн салбар (хасах 41 хувь) нэрлэгджээ.
Салбарууд янз бүрийн хурдацтай сэргэж байна
Гуравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон хязгаарлалт зөвхөн 4-р сарын сүүлээс эхлэн аажмаар арилна гэж таамагласны дагуу хөл хорио тавигдаж байгаа ч салбарууд эрс ялгаатай түвшинд сэргэх хандлагатай байна. "Ялангуяа амралт чөлөөт цаг, зугаа цэнгэл, соёл, байр, зоогийн газар зэрэг үйлчилгээ эрхэлдэг газрууд удаан сэргэх болно" гэж Волмерсхаусер хэлжээ.
Эх сурвалж: DW.de