Харбин хотод эрчимжээд буй коронавирусын тархалт Америкаас орж ирсэн гэв
БНХАУ-ын Харбин хотод эрчимтэй тархаж буй COVID-19 нь анх Уханьд тархсан коронавирусээс өөр бөгөөд Америкаас орж ирсэн байх магадлалтай хэмээн Хятадын талаас байр сууриа илэрхийлжээ.
Холбогдох мэдээллийн хэрэгсэл болох Хятад улсын сонин сэтгүүлүүд болон “Global Times” нь Хейлунзян мужид зохион байгуулсан хэвлэлийн бага хурлалд Харбины анагаахын шинжлэх ухааны сургуулийн захирал болох Жан Шэ-гийн илэрхийлсэн байр суурийг ийнхүү нийтэлсэн байна.
“Харбин хотын халдвар авсан 21 өвчтөнүүдийн генетикийн мэдээллийг шинжилж үзэхэд энэхүү вирус нь гадаадаас орж ирсэн ба урьд өмнө нь Хятадад тархаж байсан вирусуудээс генетикийн дарааллаараа шал өөр байсан” хэмээн хэлсэн байна.
Үүнд Харбин хот сүүлд тархаж эхэлсэн тус вирус нь өнгөрсөн сарын 19-нд Америкт суралцаж байгаад эх орон луугаа буцсан 22 настай хятад иргэнээс үүдэлтэй хэмээн мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Ухань их сургуулийн халдварт өвчин судлалын лабораторийн орлогч захирал болох Ян Жичан “Ухань бол анх коронавирусыг дэлхийд таниулсан газар төдий. Харин өнгөрсөн жил Америкт томуугаар нас барсан хүмүүсийн тодорхой нэгэн хэсэг нь коронавирусын улмаас нас барсан байж болзошгүй. Тэгэхээр Америк коронавирусын голомт байх боломжтой” хэмээжээ.
Эх сурвалж: YTN