Путинд итгэл үзүүлэгсдийн тоо урьд өмнө байгаагүйгээр буурчээ
Оросын үндэсний хөрөнгө оруулалттай санал асуулгын агентлаг болох ВЦИОМ энэ жил ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг дэмжигчдийн тоо, итгэх итгэлийн үзүүлэлт нь сүүлийн 14 жилийн турш хийсэн судалгаа дундаас хамгийн бага гарсан болохыг зарлажээ. Тус судалгаанд багтсан "Та ямар улс төрчид итгэдэг вэ?" гэсэн асуултад ердөө 28.3% нь “Путин” хэмээн хариулсан байна.
Энэхүү сүүлийн үеийн судалгаа нь Оросын эрх баригчид, ялангуяа Путины цар тахлын үеэр бизнесийн салбар болон хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлж буй туслалцаа дэмжлэг болон вирусын эсрэг авч буй арга хэмжээг иргэд хангалтгүй гэж үзэж байгааг харуулж байгаа юм.
ВЦИОМ-ийн тэргүүн болох Валерий Фёдоров Оросын “Forbes” сэтгүүлд тус санал асуулгын агентлагийн ашиглаж буй нээлттэй асуултаас илүүтэйгээр олон сонголттой асуултаар санал асуулга авбал Путины дэмжигчдийн тоо нь ихэснэ хэмээн өгүүлжээ.
“Жишээлбэл, энэ оны 4 сард авсан тийм, үгүй гэсэн сонголттой санал асуулгад 69.8% нь Путиныг дэмжиж байна хэмээн хариулсан” гэж Валерий Фёдоров хэлжээ.
ВЦИОМ-ийн хийсэн 2019 оны 5 сарын судалгаанд тус оны Путины дэмжигчдийн тоо 31.7% байсан бөгөөд 13 жилийн турш хийсэн судалгаан дунд хамгийн бага үзүүлэлттэй байсан талаар дурдсан байна.
Эх сурвалж: TheMoscowTimes