Эмэгтэйчүүд бол цэцэг навч, бэлэг сэлэг, золиос хавчуурга огт биш!
Арваад жилийн өмнө, МУИС-ийн докторантурт элсэж, Шинжлэх ухааны философийн цуврал лекцийг Монголдоо л аваргуудаас сонсов. Уламжлалт сонгодог философийн доктор Н.Хавх шүлэг найраглалын хэтрүүлгийн тухай ярихдаа "Шөнөдөө гэрэлтэм царайлаг..." философи талаасаа бол утгагүй, хэн ч шөнө гэрэлтэхгүй, нүүрэндээ фосфор түрхвэл гэрэлтэнэ" гэж билээ.
Мэдээж, яруу найрагт тэр зэргийн зүйрлэл бол уран сэтгэмж талаасаа асуудалгүй зүйл!
Харин 21-р зуунд бүхэл бүтэн хүнийг "бэлэг" гэх нь халил биш, уран сэтгэмж ч биш, зүгээр хөгийн хоцрогдол юм!
Сонирхогч ч бай, сод найрагч нь ч бай, сэтгэлгээгээ шинэчлээчээ!
Бэр бол бэлэг юм гэнэ үү? Хаха, элэг, элэг!
Нэмж хэлэхэд Хавх багш маань "Эхийн эрхт ёс эргээд тогтохоор айсуй. Аз болж, би тэр цагийг үзэхгүй!" гэж билээ. Тэр нь ч юу юм. Гэхдээ, зүгээр хайртай хүнтэйгээ суусан биш, юун айлд бэлэг болж очоод, бие сэтгэлээрээ зүтгэх вэ; алиа юм!
Эмэгтэй хүний тухай бичихдээ нэг бол амьдрал нь ерөөсөө л золиос юм элий халаг гээд л, нөгөө бол бүр бэлэг сэлэг болгоод л, эсвэл цэцэг юм, арчил усал гээд л, тэгснээ ухаантай байвал зовно ч гэж байх шиг.
Эмэгтэйчүүд бол цэцэг навч, бэлэг сэлэг, золиос хавчуурга огт биш зүгээр л ХҮН юм! Гүйцээ
Б.Шүүдэрцэцэг