Хятад улс Австралиас хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсооно гэж сүрдүүлэв
Австралийн засгийн газар дэлхийн коронавирусийн дэгдэлтийн гарал үүслийг олох мөрдлөгийн ажлыг үргэлжлүүлсээр байвал Хятад улс тус орноос дарс, үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсооно гэж сүрдүүлжээ. Энэхүү мэдэгдлийг Хятадаас Австрали улсад суух бүрэн эрхт элчин сайд хийсэн байна.
Гэхдээ Австралийн эрх баригч Хөдөлмөрийн нам нь засгийн газраа хараат бус мөрдөн байцаалт явуулахыг уриалж байгаа бөгөөд Хятадын элчин сайдын хийсэн мэдэгдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Сөрөг хүчний гадаад харилцааны төлөөлөгч Пенни Вонг Бээжинд айх зүйлгүй гэж хэлсэн байна.
"Хятадын элчин сайд хэлмэгдүүлэлт, хуваагдмал байдал, хий хардлага гэх мэт зүйлс үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаагаа хэлсэн. Бид ийм учраас вирусийн гарал үүслийг олох ёстой юм." гэж сенатч Вонг даваа гаригт ABC агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Associated Press