АНУ-ын Агаарын хүчин үл мэдэгдэх биетийн бичлэг жинхэнэ болохыг баталжээ
АНУ-ын Нисэх хүчин өөрсдийн нисгэгч нар нь нэг бус удаа үл мэдэгдэх нисдэг биеттэй таарч байсан болохыг батлах бичлэг нь жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрчээ.
Нисэх хүчний удирдагч нар сөнөөгч онгоцны бүхээгээс хийсэн бичлэг бол хуурамч зүйл биш гэдгийг өөрийн биеэр баталсан байна. Тэдний үзэж байгаагаар бичлэг дээр гарч байгаа дүрс нь ямар нэг харь гаригийн хөлөг биш харин цаг уурын үл мэдэгдэх үйл явдал байсан аж.
Доорх бичлэгүүдийг 2004, 2015 онуудад хийсэн аж. Бичлэг дээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийн дүрс ажиглагдах бөгөөд тэд орчин үеийн техникийн хийж чадамгүй үйлдлүүдийг хийж байсан байна. Тэд эгц дээшээ 24 км зайд хөөрснөө 6 км унаж, чиглэлээ эрс өөрчилж зогсох гэх мэт зүйлсийг хийж байсан нь нисгэгчдийн гайхшралыг барсан юм. Тэд ийм зүйл хийж чадах нисдэг төхөөрөмж бүтээгдсэн ч ямар хүн ийм огцом үйлдлүүдийг хийж чадахгүй гэж хэлсэн байна.
Олон хүмүүс энэ биетийг “ҮМНБ“ буюу харь гаригтай холбоотой гэж үзэж байна. Харин Америкийн цэргийнхэн үүнийг “тайлбарлаж амжаагүй байгаа цаг уурын үзэгдэл” гэсээр байгаа аж. Гэхдээ Америкийн Нисэх хүчнийхэн тэдний хараанд орсон аливаа үл мэдэгдэх, танигдах боломжгүй нисдэг биетийг дандаа л цаг агаарын ямар нэг хүчин зүйл хэмээн тайлбарладаг билээ.
Эх сурвалж: CBS news