Япон улс коронвирусийн хямралын үед эдийн засгаа дэмжих үүднээс 108 их наяд иен буюу 990 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан билээ. Тэгвэл энэхүү мөнгөн дүнг 80 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж нийт 1.1 тэрбум болгох тогтоолыг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гаргажээ.
Тус улсын засгийн газар ийм хэмжээний онцгой байдлын үеийн эдийн засгийн багцыг санхүүжүүлэх үүднээс 2020 оны төсөвтөө 230 тэрбум ам.долларын тодотгол хийхээ болжээ. Энэхүү эдийн засгийн багц нь ирэх сарын эхнээс тараагдаж эхлэх юм.
Японы засгийн газар иргэн бүрдээ 100 мянга буюу 900 ам.доллар олгож байгаа бөгөөд олон тооны хувийн хэвшлийн байгууллагуудад тэтгэмж тарааж, татвараас чөлөөлөх зэргээр тусламж үзүүлэхээр төлөвлөөд байна.