Саудын Арабын эзэн хаан Салман өнгөрсөн ням гаригт насанд хүрээгүй хэрэгтнүүдийг тамлан зовоох, цаазаар авах зэрэг шийтгэл оногдуулах хуулийг цуцлах зарлиг гаргажээ.
Угсаа залгамжлах хан хүү Мохаммад бин Салман энэхүү шийдвэр гарахад нөлөөлсөн гол хүн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд одоо мөнгөн торгууль, албадан хөдөлмөр хийлгэх, шоронд хорих зэрэг ял оноох болж байгаа аж.
Лалын шашны Ваххабизм хэмээх эрс үзлийн улмаас Саудын Араб хэт харгис шийтгэлийг ялтнуудад оноодог байсан юм. Харин угсаа залгамжлах хан хүү улс орноо илүү орондоо шинэчлэлт явуулах үүднээс олон тооны өөрчлөлт хийж байгаагийн нэг нь энэ юм.
Түүний энэхүү үйлдлийг олон тооны хүмүүс шүүмжилж байгаа. Гэхдээ тэрбээр шүүмжлэгчдийн хариуд "Би илүү олон өөрчлөлтийг хийх болно" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC