Д.Нямхүү: Коронавирусний халдварын тоо нэмэгдэж 38 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.26/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь лабораториудад нийт 209 шинжилгээ хийгдсэн байна. Дорноговь аймагт илэрсэн сэжигтэй тохолдлын хариу СӨРӨГ гарсан. Нийт 167 хүнд давтан шинжилгээ хийхэд 166 хүнээс илрээгүй. Гуравдахь давтан шинжилгээгээр ОХУ-аас ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 38 болж, эдгэрсэн 9, эмчлэгдэж байгаа 29 иргэн байна.
Франц иргэний тухайд биеийн байдал сайн байна. Гол хяналтын шинжилгээнүүд эерэг сайн гарч, үр дүнтэй байна. Удахгүй эдгэрч гарах байх гэж найдаж байгаа" гэлээ.