Цагдаагийн байгууллага иргэн Осоржамаагийн гомдлын дагуу хэргийг шалгаж байна
Иргэн н.Осоржамаа өчигдөр paparatsi.mn сайтад ярилцлага өгсөн. Тэрбээр "Манай гэрт энэ сарын 14-нд хулгай орсон. Цагдаа нар шалгахгүй, хулгайчийг илрүүлэхгүй байна. Гэтэл нөгөө хулгайч эд хөрөнгийг минь ломбардад тавьсан байсныг би мөнгөө төлж эд зүйлсээ авсан" гэж хэлэв.
Тэгвэл өнөөдөр уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Гэрт хулгай орсон. Цагдаагийн байгууллага хэргийг шалгахгүй, удаж байна” гэж ярьсан. Цагдаагийн байгууллага иргэн Осоржамаагийн гомдлын дагуу хэргийг шалгаж байна. Албан шалгалт хийсний дараа нэгдсэн мэдээлэл өгнө. Одоогоор 1972 онд төрсөн иргэн Ц гэгчийг хэрэгт холбогдуулан шалгаж байна" .