Ким Жон Уныг эмчлэх зорилгоор БНХАУ Пхеньян руу эмч нараа илгээжээ
Сүүлийн үед гадаадын хэвлэлээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нас барсан байж болзошгүй гэх албан бус мэдээлэл цацагдах болсон.
АНУ-ын мэдээллийн CNN агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, бие нь маш хүнд байгаа гэсэн мэдээллийг энэ сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн.
Тэд энэхүү мэдээллээ Тагнуулын төв газрын өндөр тушаалын эх сурвалжаас авсан хэмээн баталсан ч өөр эх сурвалж “Хэдий мэс засалд орсон ч эрүүл мэндэд ноцтой аюул учирсан талаар хэлэхэд эрт” гэж тайлбарласан юм.
Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Коммунист нам Хойд Солонгос руу эмч, мэргэжилтнүүдээ илгээжээ.
БНСУ болон БНХАУ-ын албаныхны зүгээс Ким Жон Уны биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгаа ч тус улсаас ямар нэгэн хариу өгөөгүй аж.