Москвагаас ирж тусгаарлагдсан оюутнаас коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 37-д хүрлээ
Эрүүл мэндийн яамнаас хийсэн цар тахлын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээр Монгол улсад COVID-19 өвчний 37 дахь тохиолдол илэрснийг зарлалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ хийхэд 13-т нь илрээгүй. Нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан" гэлээ.