Судлаачид коронавирус нарны тусгалд шууд устдаг болохыг тогтоожээ
Коронавирус нь өндөр температур, хэт их чийг, нарны хурц тусгалд шууд устдаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Үүнийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн газрын дэд дарга Уильям Брайан танилцуулсан байна. Тус яам нь коронавирусийг агаар болон төрөл бүрийн гадаргуун дээр байхад нь хэрхэн устгах боломжтойг судалж байсан аж.
Уильям Брайан "Коронавирус нь гадаргуун дээр тогтсон тохиолдолд нарны туяа, нэмэх 21 цельсээс илүү температур, 80 хувийн чийгшилтэй орчинд 2 минут, агаар дээр байгаа бол хагас минутын дотор устдаг" гэж мэдэгдсэн байна.
Мөн тус хэвлэлийн бөгөөд хуралд оролцсон Дональд Трамп "Тэх ягаан туяагаар халдвар авсан хүнийг эмчлэх боломжтой юм байна" гэж хэлэх үед Уильям Брайан "Энэ боломжийг судлах хэрэгтэй" хэмээн хариулсан аж.
Үүний хариуд ДЭМБ "Хэт ягаан туяанд удаан хугацаагаар байх нь дархлаа муудах, хорт хавдар үүсгэх аюултай" гэж твиттер хуудсаараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press