Коронавирусийн дэгдэлтээс үүссэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор пүрэв гарагт "IHS Markit" эдийн засгийн шинжилгээний фирмээс гаргасан хамгийн сүүлийн судалгаа Евро бүсийн эдийн засаг "урьд өмнө үзэгдээгүй" уналтад орсон болохыг харуулжээ.
"Евро бүсийн эдийн засаг нь коронавирусын дэгдэлтийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 4-р сард бүртгэгдсэн бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт огцом уналтад оров" гэж тус судалгаанд дурдсан байна.
Тус компани Евро бүсийн 19 орны эдийн засгийн өсөлтийн судалгааг хийсний үр дүнд 1938 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй байгааг баталсан байна.
"IHS Markit"-ийн ахлах эдийн засагч Крис Уильямсон "Дөрөвдүгээр сард вирусийн хөл хорио, ажил эрхлэгч болон эрэлтийн хомстол зэргээс болоод евро бүсийн эдийн засагт урьд өмнө тохиолдож байгаагүй хохирол учирч байна. Энэ 2 сарын хугацаанд бизнес эрхлэгч нар сүүлийн 20 жилд олсон бүхнээ алдсан гэж хэлж болно " гэж мэдэгджээ.
Лхагва гаригт хөрөнгийн биржүүд хаасны дараа Европын бүх биржүүд нэг өдрийн дотор дунджаар 5.4 хувийн алдагдал хүлээсэн нь урьд нь байгаагүй тохиолдол аж.
"ЕХ-ны зөвлөлийн хуралдаанаар бодлого боловсруулагч нарын гаргасан санхүүгийн эрсдэлийг бууруулах шийдвэр хэр зэрэг оновчтой байхаас бүх зүйл шалтгаална" гэж Голдман Саксын эдийн засагч Жорж Коул хэлэв.
Эх сурвалж: Reuters