Танзанийн ерөнхийлөгч Хятадын тавьсан саналаас татгалзаж, "Согтуу хүн л ийм нөхцөлийг хүлээж авна" гэж мэдэгджээ
Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули түүний өмнө тус албыг хашиж байсан Жакая Кикветегийн үед гарын үсэг зурсан 10 тэрбум ам.долларын зээлийн гэрээг хүчингүй болгожээ.
Тус зээлээр шинэ боомт барихаар төлөвлөж байсан аж. Магүфули Хятадын зээлийн гэрээний нөхцөлийг зөвхөн согтуу хүн хүлээж авах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Түүний өмнөх ерөнхийлөгч Жакая Киквете БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хийсэн уг боомтыг барих зээлийн гэрээнд 30 жилийн хугацаатай төлөөд 99 жилийн тасралтгүй түрээсээр Хятадын талд хүлээлгэн өгөх болзол тусгасан байсан аж.
Мөн тус боомтыг түрээсэлж байх хугацаандаа Хятадын тал бүрэн эрх мэдлээ тогтоох бөгөөд Танзанийн ямар ч хяналт шалгалт хийх эрхгүй болох байсан юм байна.
Хятадын зээлээс хэд хэдэн байгууллага, Африкийн иргэд тухайн үеийн Ерөнхийлөгчөөс уг гэрээг цуцлахыг шаардаж байжээ. Тэд энэ алхам нь аймшигт үр дагавартай болохыг анхааруулж байсан боловч Жакая Киквете түүнийг нь үл тоомсорлож, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч, Ерөнхийлөгч Магуфули засгийн эрхэнд гарсны дараа дахин хэлэлцээр хийх ажлыг эхлүүлж, 99 жилийн түрээсийн хугацаан 33 жил болгон буулгахыг хөрөнгө оруулагчдаас шаарджээ.
Магуфулийн засаг захиргаа мөн Хятадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд боомтод шинэ үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд засгийн газрын зөвшөөрөл авах ёстой хэмээн тулгасан аж. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн гэрээгээ цуцалсан байна.
Хятадын өрийн урхи
Хятад улс Африкийн ядуу орнуудын маш их хэрэгцээтэй дэд бүтцийн төслүүдэд зээл олгож, өр төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд асар чухал стратегийн байршлуудыг оронд нь авдаг бөгөөд үнийг нь "Хятадын өрийн урхи" гэж нэрлэдэг юм.
Саяхан Кенийн засгийн газар өрөө төлж чадаагүй учраас Хятад тус орны гол далайн боомтуудын нэгийг мөн 99 жилийн хугацаатай эзэмших гэрээ хийсэн байна. Үүнтэй адилаар Шри Ланкийн Хамбантата хэмээх боомтыг 99 жилийн түрээсээр авсан байдаг.
Эх сурвалж: Business Insider