Осол үйлдсэнээ нуух зорилгоор автомашиныхаа эвдэрсэн эд ангийг сольсон байжээ
Баян-Өлгий аймагт өчигдөр 16 настай мотоцикл унаж явсан иргэнийг "УАЗ-469" машинтай жолооч мөргөсөн авто осол гарчээ. Тухайн автомашины жолооч хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөхдөө “ѳѳрѳѳ ойчсон байна” гэж худал хэлээд эмнэлгийн үүдний сандал дээр орхиж явжээ. Хохирогч ослын гэмтлээ даалгүй удалгүй нас баржээ. Харин жолооч осол үйлдсэнээ нуух зорилгоор хөдөө гэртээ очиж автомашины эвдэрсэн эд ангиа сольсон байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн аж.