Швейцарын эрдэмтэд коронавирусийн вакцинийг 2021 оноос нааш гаргах боломжгүй гэж мэдэгджээ
Швейцарын эмийн компани болох "Roche"-ийн эрдэмтэд коронавирусийн вакцин 2021 оноос нааш бэлэн болох ямар ч боломж байхгүй гэж мэдэгджээ. Хэдийгээр дэлхийн хамгийн шилдэг лабораториуд вакцин гаргаж авах ажилд нойр хоолгүй зүтгэж байгаа ч их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн болсон бүтээгдэхүүн гаргаж авах хүртэл дор хаяж 12-18 сарын хугацаа шаардлагатай гэж тэд үзэж байгаа юм байна.
"Roche" компанийн ахлах мэргэжилтэн Северин Шван "Дараа жилийн хавраас нааш бид вакцины бараа харахгүй. Одоо л дөнгөж туршилтыг шатандаа хүрч байгаа бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэд болсон гэж яагаад ч хэлж болохгүй. Үүний дараа ахиад 3-4 шат дамжлаг дамжих ёстой шүү дээ." гэж хэлжээ.
Одоогийн байдлаар дэлхий даяар 5 өөр төрлийн вакцин туршилтын шатан дээрээ явж байгаа бөгөөд тэдгээрийн аль нэг нь хэрэглээнд нэвтэрсэн цагт коронавирусийн тархалтыг бүрэн дарах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Дэлхийн улс онууд нийт 12 тэрбум гаруй ам.долларыг вакцин гаргаж авах ажилд зориулаад байна.
Эх сурвалж: BBC