Итали улсад коронавирусийн идэвхтэй тохиолдлын тоо анх удаа буурчээ
Италийн эрүүл мэндийн яам 2-р сараас хойш анх удаа идэвхтэй коронавирусын тохиолдол буурч байгааг зарлажээ. Хэдийгээр идэвхтэй тохиолдол ердөө 20-оор буурсан боловч үүнийг тус улсын коронавирусийн эсрэг хийж буй тэмцэлд гарсан хамгийн том амжилт гэж хүмүүс дүгнэж байгаа юм.
Даваа гарагийн сүүлээр вирусийн халдвар авсан гэж бүртгэгдсэн хүмүүсийн нийт тоо 181,228 байна гэж Италийн Иргэний хамгааллын агентлаг мэдээлэв. Үүнээс 108237 хүн идэвхтэй хэвээр байгаа бөгөөд энэ нь өмнөх өдрөөс 20 цөөхөн байв.
"Энэ явдал бидэнд урагшлах хүчийг бидэнд өгнө" гэж Италийн "COVID-19"-ийн хэрэг хариуцсан онцгой байдлын газрын комиссар Доменико Аркури мягмар гарагт мэдэгджээ.
Бусад гол хэмжигдэхүүнүүд мөн сайжирсан байна: Италид даваа гаригийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт 3-р сараас хойших хамгийн цөөн буюу 62 хүн хэвтсэн байна. Үүнээс гадна коронавирусаас эдгэрсэн хүний тоо 1800-аар нэмэгдэж 49,000 болжээ.
Энэхүү цар тахал нь Италид их хэмжээний хохирол учруулаад байгаа юм. Тус улс халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байгаа аж.
Ирэх 5-р сарын 3 гэхэд тус улсын засгийн газар хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр гаргаад байгаа юм.
Эх сурвалж: TASS