Индонез улс хөл хорио зөрчигсдийг "сүнстэй байшин"-д хорино гэж сүрдүүлжээ
Вирусийн хорио цээрийн дүрмийг зөрчиж буй тохиолдол нэмэгдсээр байгаа тул Индонезийн нэгэн улс төрч тэдгээр хүмүүсийг "сүнстэй байшинд" хорих санаа гаргажээ.
Шраген мужийн дарга Кусдинар Унтунг Юни Суковати "Энэ долоо хоногт нийслэл Жакарта болон бусад томоохон хотуудад үймээн үүссэний дараа тухайн бүс нутагт хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ер бусын тогтоол гаргасан" гэжээ.
Зарим шилжин ирсэн хүмүүс Индонезийн хүн ам шигүү суурьшсан тухайн бүсэд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрсдийгөө 14 хоногийн турш тусгаарлах ёстой гэсэн журмыг мөрдөхгүй байгаа аж.
Тиймээс Суковати Индонезийн иргэдийн дунд алдартай Сепат тосон дахь "сүнстэй байшингуудад" хөл хориог зөрчсөн иргэдийг хорих шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаас 5 хүн тус газар хоригдож байгаа юм.
Сепат тосгоны албаны хүмүүс удаан хугацаагаар хоосон байсан тус байшинг засаж сэлбэн түр хорих газар болгон хувиргасан байна.
Одоогийн байдлаар тус улсад 7418 хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд 635 хүн амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: Jakarta Post