Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

2020-04-23, 09:04 Монголд 1,114 0
Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

Улсын эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлнэ гэдэг  цаг нартай уралдаж явдаг нийслэлчүүдийн хувьд цаг барсан ажил болдог нь нууц биш.  Одоо ч мөн адил зарим  гурав дахь шатлалын улсын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх нь үүрийн таван жингээр гүйж очиж,  урт дарааллын ард өдөржин хүлээсээр үдийн цайны дараа арай гэж үзүүлдэг. Аль эсвэл 3-4 хоног, ихдээ бүтэн сар хүлээж байж, үзлэг шинжилгээнд хамрагддаг. Энэ нь хөдөө орон нутгаас хот газар бараадан эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн хувьд бүр ч их бухимдал, хүлээлтийг төрүүлж иргэдийг чирэгдүүлдэг.

Тэгвэл энэ онд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс   төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэхээр ажиллаж байгаа нь цалингаас цалингийн хооронд явдаг. Эрүүл мэндээ орхигдуулчихсан иргэдийн хувьд том дэмжлэг үзүүлээд байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн даатгуулагч иргэд улсын болон даатгалын гэрээ бүхий хэвийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ суурь тарифаар тооцож оношийн бүлгээс хамааран Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авах боломжтой болж буй юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэн та хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авахдаа өвчний оношоос хамаарч дунджаар 409 мянган төгрөгийн буюу хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэх боломжтой болж байгаа юм.

Энэ тухай өнгөрсөн хоёрдугаар сард ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан “2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн зардлыг 30 орчим хувиар нэмэгдүүллээ. “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгагч төлнө” гэж заасан. Даатгагч төлөх төлбөрийг 400 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өмнө нь хувийн болон улсын эмнэлгийн даатгалаас төлөх тариф өөр байсан бол хоёрдугаар сарын 1-нээс адилхан 400 мянган төгрөг болсон. Ингэснээр эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшил гарна гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн. Тиймээс өнөөдөр дархлаа суларч, ядаргаанд дарлуулдаг хаврын өдрүүдэд иргэн танд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг дахин дуулгаж байна. Өмнө нь та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол  энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган  төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэж буй юм. Энэ хөнгөлөлт нь таны өвчний оношоос хамаарч ялгаатай байна. Хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400 мянга болж, улсын эмнэлгийнхтэй ижил болжээ.

Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээлгүй хувийн эмнэлгүүдэд ч цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломжтой юм. Дашрамд дуулгахад, 2019 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 48.8 тэрбум төгрөг олгож байсан бол даатгуулагчид учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилго тавьж энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ онд 73.2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвлөөд байна. Мөн энэ онд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдийг үзвэл улсын харьяалалтай 30 эмнэлэг, хувийн хэвшлийн 84 эмнэлэг байна. Эдгээр эмнэлгээс та  сонголтоо хийж болох аж.

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419