Герман улс хөрш орнуудаасаа 200 гаруй коронавирусийн өвчтөн авч эмчилж байна
Германы эмчилгээний тасгууд нь Европын холбооны хөрш зэргэлдээ орнуудаас ирсэн 200 гаруй коронавирусын өвчтөнүүдийг эмчилж байгаа тухай Германы эрүүл мэндийн сайд Йенс Спенн мэдэгдэв.
Даваа гаригт тэрбээр "шаардлагатай бол илүү олон өвчтөнүүдийг хүлээн авах бэлэн байна. Энэ бол Европын эв нэгдлийг бататгах том шалгуур юм" гэж мэдэгджээ. Мөн Германы тал эмчилгээний зардлыг Герман хариуцах юм байна.
Германы эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч өвчтөнүүд голчлон Франц, Итали, Нидерланд улсаас ирсэн бөгөөд Европын зарим бүс нутгаас хэдэн арван хүнд өвчтэй хүмүүс Коронавирусийн халдвараар Германы хэд хэдэн бүсийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эссений их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байсан эхний өвчтөнүүд мөн өнгөрсөн долоо хоногт Франц руу буцжээ.
"Süddeutsche Zeitung" сонинд бичсэнээр эмчилгээний зардал 20 сая евро буюу ойролцоогоор 21.75 сая ам долларт хүрээд байгаа аж.
Албан ёсны статистик мэдээгээр Европын бусад орнуудаас харьцангуй бага нас барсны дээр хамгийн олон хүн эдгэрсэн болохыг Германы эрүүл мэндийн яам баталсан юм. Иймд ДЭМБ тус улсын авч буй арга хэмжээг сайшаасан байна.