Хятадаас амны хаалт авахаар хөөрсөн Канадын нисэх онгоцнууд хоосон буцаж иржээ
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг авахаар Хятад руу илгээсэн онгоцнууд хоосон Канад руу буцаж ирсэн тухай мэдээлжээ.
Тэрбээр энэ талаар "Харамсалтай нь бидний илгээсэн онгоцнууд ачаагаа хүлээн авалгүйгээр ирсэн байна. Өнөө үед вирусийн халдвараас сэргийлэх хэрэгслүүдийн нийлүүлэлт дайны талбар болсон нь үнэхээр тоогүй" гэж хэлсэн байна.
Хятад улс нисэх онгоцны газардалт, байх хугацаа зэрэг дээр "хатуу хязгаарлалт" хийж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл шууд "хөөх" хүртэл арга хэмжээ авч байгаа гэнэ.
Тус нисэх онгоцнуудад бараа хүргэхээр ирсэн ачааны машинуудад асар олон тооны шалгалт хийж байгаагаас болоод цагтаа амжиж бараагаа ачиж чадаагүйгээс ийнхүү хоосон буцаж ирсэн аж.
Гэхдээ тэрбээр Канад улс сүүлийн өдрүүдэд хэдэн сая амны хаалт хүлээн авсан бөгөөд ирэх өдрүүд илүү их ачаа хүлээн авах тохиролцоо хийж чаджээ.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Жастин Трюдо эмзэг бүлгийн хүмүүст чухал үйлчилгээ үзүүлдэг буяны болон ашгийн бус байгууллагуудад зориулж 350 сая ам.долларын санхүүжилт үзүүлэх болсноо зарласан байна.