Гурвалжингийн гүүрийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 27-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан.
Иймд, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.
1989 онд ашиглалтад орсон Гурвалжингийн гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөн, төмөр бетон хийцтэй бөгөөд 2007 онд ээлжит засвар хийж байжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар