Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг УИХ-ын дарга асан М.Энхболдын ахлах зөвлөхөөр ажиллахаа больсноосоо хойш нам намын залуусын үүсгэн байгуулагдсан "Уухай" хөдөлгөөний идэвхтэн болж, улс төрийн тэмцэл явуулах болсон билээ.
Хамгийн сүүлд тэрээр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Х.Нямбаатар нарыг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооноос шаардаж байв.
Гэвч МАН доторх түүний тэмцэл мухардсан бололтой, тэрээр өөрөө МАН-ын гишүүнчлэлээс татгалзжээ.
Доктор Б.Гүнбилэг УИХ-ын 2016 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшихээр нэгэнт шийдэн, бэлтгэл ажлаа эхэлсэн ба ХҮН, МСДН, ЗЁН-ын "Зөв хүн электорат" эвсэл, МАХН, МУНН, ИЗНН-ын "Та бидний эвсэл" хоёрын аль нэгнээс нэр дэвших гэнэ.