Хүний амь, сонгууль хоёрын аль нь чухал вэ?

Хүний амь, сонгууль хоёрын аль нь чухал вэ?

Би насаараа эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагад зүтгэсэн буурал эмээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг ажиглаад, болж байгаа зүйлсийн дэргэдүүр дуугүй өнгөрч болмооргүй санагдлаа. Үүнийгээ би Халдвартын больницын шан тавьснаас эхлэвэл илүү ойлгомжтой болов уу.

Би 1968 онд Анагаах ухааны дээд сургуулийн анх байгуулагдсан эрүүл ахуйн ангийг төгсөөд эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтэд, орчны эрүүл ахуйч эмчээр ажиллаж байхдаа, шинээр байгуулагдах 600 ор бүхий халдвартын больницын газар сонгох, зураг төслийг хянах, ашиглалтад хүлээж авах ажиллагаанд оролцох завшаан тохиолдсон юм. Тэр үед Халдвартын больниц Зайсангийн аманд 1940 оны үед баригдсан хуучин барилгад ажиллаж ирсэн нь, эмчилгээ үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй, эмнэлгүүдийн бохир усыг цооногт хадгалж, бохир ус зөөвөрлөдөг машинаар зөөж, зайлуулж байсан нь орчны хөрс ус, агаарыг бохирдуулж улмаар Туул голын усыг бохирдуулах аюул бүрдэж байснаас, зайлшгүй шинэ эмнэлэг барих шаардлагатай болсон юм. Тэр үед манай эрүүлийг хамгаалах яаманд барилга захиалагчийн товчоотой, бүрэлдэхүүнд нь мэргэжлийн инженерүүд мед архитектор, тоног төхөөрөмжийн инженер ажилладаг байсан юм. Шинэ барилгын ажил яригдаж МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 1972 оны 154 дүгээр тогтоол гарч, 600 ортой, цогцолбор халдвартын больницыг шинээр барихаар техник эдийн засгийн үндэслэл, зургийн даалгавар боловсруулах, мэргэжлийн групп байгуулан ажиллах зэргээр их ажил өрнөж билээ. Энэ хүрээнд больниц барих газрыг сонгохоор баруун ба хойт зүгт байрлуулбал Монголын зонхилох салхины чиглэл баруун ба баруун хойноос салхилдаг учраас өндөр газар, ноёлох салхины дээд талд тохиромжгүй.

Баруун ба баруун урд зүгт буюу одоогийн Зоонозын өвчнийг эмчлэх больницын цаад талд байршуулбал ямар вэ гэж үзэхэд үйлдвэрийн бүс (район) цахилгаан станцын орчны бохирдол ихтэй үйлчлүүлэх хүрээний хүн амаас хол зайтай, хүнд өвчтэй зөөвөрлөх явцад тохиромжгүй гэж үзээд шийдвэр гаргаагүй түр хүлээгдэж байсан үед Ю.Цэдэнбал дарга газар дээр нь очиж танилцаж үзээд Найрамдлын районы нутаг дэвсгэр, Цагаан хуаранд барихаар санал дэвшүүлж, улмаар Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1978 оны 83 тоот тогтоол гарч, 9.0 га газар олгож, ЗХУ-ын хүч хөрөнгөөр барих тухай шийдвэрлэсэн түүхтэй.

Ингээд больницын барилгын зураг төслийг хийх үед сонгосон газар нь Улаанбаатар хотын хүн амын усан хангамжийн эх булгийн II хамгаалалтын бүсэд орсон билээ. Иймээс уг барилгын эрүүл ахуйн халдвар хамгаалалтын дэглэмийг нарийн баримталсан, халдвар тархах боломжгүй онцгой нөхцөлтэй зураг төсөл хийгдсэн юм. Тухайлбал, тус барилга нь амьсгалын замын, гэдэс ходоодны замын өвчин гэх мэтээр өвчтөн, үйлчилгээний тус тусдаа 22 блок байшин, хэвтэн эмчлүүлэгчдийн палат бүр нь тусгаарлах нарийн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, угаалга ариутгалын газар хог шатаах зуух, бохир усыг урьдчилан цэвэрлэж 100 хувь ариутгах халдваргүйжүүлэх иж бүрэн станц, сантехникийн ил далд монтажтай, уурын зуух дулааны төв, узель, агааржуулалтын систем лифт, хүчилтөрөгчийн станц, холбооны АТС, өвчтөн тээвэрлэн ирсэн машиныг угаах ариутгах газар, өвчтөний бохир хувцсыг угааж, ариутгаад хадгалах байр зэрэг иж бүрэн цогцолбортой байв.

Энэ бүхнийг ЗХУ-ын хүч хөрөнгөөр Зөвлөлтийн барилгын II трестийн барилгачид барьж 1983 онд манай улсад хүлээлгэж өгсөн билээ. Уг Больниц ашиглалтад орсноос хойш одоо хүртэл 34 жил хэвийн ажиллаж ирсэн. Гэвч ашиглалтын явцад, өвчтөн хэвтэж эмчлэх зарим блокийг палат болгосон, өвчтөн зөөвөрлөх машины угаах ариутгах газрыг ажиллуулаагүй, өвчтөний ар гэрийн эргэлтийн зарчмыг зөрчсөн, больницын хашааны гадна талаар эргэн тойронд нь орон сууцны барилга хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд барьж дэглэм зөрчсөн юм. Тэр байтугай Улаанбаатар хотын хамгийн том зах Нарантуулыг байгуулан ажиллуулсан зэрэг нь эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж байна гэж үздэг.

Түүнээс гадна тус больницын дэргэд өргөтгөлийн барилга барих, тохижилт үйлчилгээ цэцэрлэгжүүлэх зэрэг боломжийг хаасан зөрчил байдаг юм. Сүүлийн жилүүдэд Хотын захиргаанаас аливаа барилга байгууламжийн газар сонголтыг ерөнхий төлөвлөгөөний дагуу эрхтэн дархтнууд дур мэдэн газар олгодог байдлаас болж ийм арчаагүй байдалд хүрсэн байна. Энэ нь даамжирч тухайн үеийн ерөнхий сайд Сү.Батболд, шадар сайд М.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар 2010 онд 325 дугаар тогтоол гаргаж эрүүл ахуйч эмч нарыг шинээр байгуулагдах барилга байгууламжийн газар олголт, зураг төсөл хянах, ашиглалтанд ороход нь ажлын, улсын комист оролцуулахгүй болгосон нь, эрүүл ахуйн хяналтгүй болгож, холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчсөн билээ. Бид холбогдох газруудад санал хүсэлт, шаардлагыг хүргүүлсний үндсэн дээр, шийдвэр гарч байсан боловч өнөөг хүртэл ажил болсонгүй.

Ганц халдвартын больниц ч биш 3-р эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Амаржих газар зэрэг томоохон эмнэлгүүдийн эзэмшил газарт өргөтгөл тохижилт хийх боломжгүй болгож барилга барьдаг муу зуршил байсаар байгааг эцэслэх цаг болсон. Бас нэгэнт барилга нь эхэлчихсэн газруудыг төсөвгүй гэдгээр олон жил удаан царцаадаг (Яармагийн төрөх газар, түлэнхийн төв) явдлыг болиулмаар байна. Жил бүр амьсгалын замын өвчлөл ихэсэхэд эмнэлгүүд хүнд байдалд орж хэвтэх оргүй болдгийг бид бүгд мэднэ.

Төр засгаас эрүүл мэндийн байгууллагад төсөв хөрөнгө хүрэлцээтэй очдоггүй, банк санхүү контор, ордны барилгад түлхүү анхаарч байсны горыг 2019 оны цар тахал бидэнд тодорхой ойлгуулав. Харин би ахмад эмчийн хувьд хэлэхэд Засгийн газар, ЭХЯ холбогдох байгууллагууд түргэн шуурхай арга хэмжээ авч, манай эмч, эмнэлгийн ажилтнууд бор зүрхээрээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгааг бид харсаар,сонссоор байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл маань нэгэн сэтгэгдлээ “Ард түмэндээ эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ” гэж амлаж гарч ирсэндээ хүрч энэ аюулт тахал өвчнийг эх орондоо оруулж ирэлгүй зөөвөрлөгдөн ирсэн олон өвчтөнийг хүндрэлгүй эрүүл болгож магнай тэнийлгэж байна. Д.Сарангэрэл сайдын багийн Д.Нямхүү, Ц.Чинбаяр Д.Нарангэрэл, Н.Амбасэлмаа, Я.Буянжаргал, Г.Сүрэнханд нар болон бусад холбогдох бүх хүмүүс болон хамт олондоо баярлаж байна. Коронавирус гэдэг цар тахал, нэг ёсондоо Монгол Улсын, тэр дундаа эрүүлийг хамгаалах системийн гучин жилийн ажилд дүн тавьчихлаа. Олон нийт бол, төдий л сайнгүй дүн авлаадаа гэлцэж байна. Би ахмад эмч хүний хувьд төр засгийн удирдлага, холбогдох хүмүүсийг санаа аваасай гэхдээ хэдэн санал нэмэрлэе гэж бодож байна.

1. Хуучин тогтолцооны үед барьж байгуулсан халдварт өвчин судлалын ганц эмнэлэг маань хотын төвд байж л байгаа. Энэ чиглэлийн өөр эмнэлэг баригдсангүй. Гэтэл, Улаанбаатар хотод л гэхэд архины үйлдвэр, архины дэлгүүр, баар цэнгээний газар хэдэн зуу, мянгаараа баригдсан байх юм. Тэр бүхний ард дандаа дарга сайд нар, төрөл төрөгсөд нь байдаг. Иймээс би, энэ хөл алдсан архины далайгаа хумиж, төсөв хөрөнгөө хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулаасай гэж хүсэж байна.

Юуны өмнө сонгуульд тоо томшгүй цалин тэтгэвэр нэмэх , үнэгүй орон сууц амлаж байхын оронд “Яармагийн арван жил баригдаад дуусаагүй байгаа Эх нялхсын эмнэлэг, Түлэнхийн төвийн барилга байгууламжуудыг 2020 онд ашиглалтад оруулна”, “Хотын зүүн өмнөх уулын аманд халдварт өвчин судлалын 1000 ортой эмнэлгийн иж бүрэн цогцолборыг дөрвөн жилд барьж байгуулна” гэх мэтчлэн амлаад хэрэгжүүлчихвэл их буян болно доо.

2. Шинээр том эмнэлэг барих хөрөнгө мөнгө нь болдоггүй юм бол, асар их хөрөнгө зарж Арцатын ам-Яармагт барьж байгуулаад бэлэн болгочихсон, хотын захиргааг тийшээ нүүлгэнэ гэдэг чинь хэдхэн хүний нууц хуйвалдаан юм гэнэлэй. Хотын төв хэсэгт, нийслэлийн засаг захиргааны зориулалтаар баригдсан өчнөөн олон барилга байгууламж бий. Түүнийг газартай нь авах гэсэн их мөнгөтэй, банк санхүүгийн голдуухан сайд дарга нар хотын захиргааг нүүлгэх далд хуйвалдаан зохион байгуулсан гэдэг юм. Тэгээд энэ булхай нь илрэхээр “нүүлгэлт” хойшилсон гэдэг. Ер нь тэгээд аль ч улсын нийслэл хотын захиргаа нь төвдөө л байдаг шүү дээ. Зах хязгаар луу хөөж түрж, олон түмнээс хөндийрүүлэх нь хэний бодлого юм, мэдэхгүй. Энэ барилга байгууламжийг халдвартын эмнэлгийн зориулалтаар ашиглая.

3. Би нэг л зүйлд ухаан хүрэхгүй байна. Дэлхийн бараг бүх оронд цар тахал тарчихаад онц байдал зарлаад, хоёр дахь давалгаа нь Азиас бараг л “Монголоос эхлэнэ” гэх шахуу юм яриад байхад манай эрх баригчид сонгууль л яриад байх юм.

Маск олдохгүй, бид алгын чинээ эрээн даавуугаар маск оёж зүүж байхад сайд дарга нар маань АНУ-аас сонгуулийн хар машин 250 ширхэгийг, нэг бүрийг нь 2000 гаруй ам.доллараар оруулж ирэх гэнэ. Нийтдээ хэдэн ч тэрбум болж байгаа юм, бүү мэд. Энэ хар машин чинь санал зөв тоолдог шудрага машин биш, ямар ч программ хийгээд намдаа ашигтай болгочихож болдог машин гэх юм. МАН-ын түрүүчийн сонгуулийн 65 суудалд энэ хар машин их нөлөөлсөн гэж хүмүүс харддаг.

Хардаа, сая л гэхэд АНУ-ын ардчилсан намын сонгуулийн урьдчилсан сунгаанд хар машин яаж будлиан тарив даа?! Ийм хүнд үед булхайны хар машиныг өдий төдий төгрөгөөр оруулж ирэх гээд байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ? Ийм жишээ олон байна л даа. Би үүнийг юуны учир бичиж байна гэвэл хэдэн их наядаар тооцогдох үргүй зардлаа хүн ардынхаа эрүүл мэндийн үйлсэд, ядаж л халдварт тахалын үеэр ор гуйдаггүй болоосой, амьсгалын аппарат гуйдаггүй болоосой гэж бичиж байгаа юм л даа.

4. Ер нь тэгээд хотын ерөнхий төлөвлөгөө гэж байдаг бол яаралтай тодотгол хийж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Шинжлэх ухаан техникийн эрин үед амьдарч байгаагийн хувьд шинээр барьж байгаа барилга байгууламж, даан ялангуяа эмнэлгийн барилгын зураг төсөлд онцгой анхаарах цаг болсон байна.

5. Би нэг зүйлд санаа зовож байлаа. Коронавирус гэдэг цар тахал ид дэгдэж манайд эхнээсээ зөөвөрлөгдөн орж ирчихээд байхад Баян-өлгий аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээг машинаар Улаанбаатар луу авчирч байх юм гэнэ. Даанч яав даа?! Уул нь Сайхансамбуугийн захыг нүүлгээд тэр том талбайд яаралтай тусламжийн онгоц, нисдэг тэрэг, туулах өндөр чадвартай түргэн тусламжийн машинууд эгнэж байх ёстой шүү дээ. Аль ч засгийн газарт тийм хэмжээний хөрөнгө хүч байсан. Даанч сэтгэл дутсан. Одоо хардаа, гуравхан сая хүнтэй Монголд гуч гаруй тахлын тохиолдол бүртгэгдчихээд байхад Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь “Төсөвт тодотгол хийхгүй” гээд 2.2 их наяд төгрөг “элгэндээ тэвэрчихээд” зууралдаад байж болдог юм уу. Хүний амь, сонгууль хоёрын аль нь чухал байгаа юм?!

6. Эмч ажилтнууддаа нэг зүйлийг сануулъя. Та нар “гараа угаа” гэдэг зөв шаардлага тавьж байна. Энэ талаар би нэг зүйлийг хэлье. 1960-1970-аад оны үед манай нэрт халдвар судлаач Б.Очир агсан “Бохир гарын нууц” гэдэг баримтат кино бүтээж үзүүлсэн юм. Түүнээс хойш монголчууд хэнээр ч шаардуулалгүй гараа угаадаг болж билээ. Тэр кино архивт байж л таарна. Олоод бүх телевизэр нэвтрүүлэх юмсан.

7.Монголд коронавирусын аюул голомтлон гарч сүйрэлд хүргэвэл хариуцах эрхэм дээдэс бэлэн байгаа гэдгийг олон түмэн, өдөр болгоны сонин хэвлэл, цахим сүлжээгээр сануулаад байхад эрх биш анхааралдаа аваасай л гэж бодох юмдаа

 

Эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүний ажилтан, эрүүл ахуйч, их эмч

ЗУНДУЙН ИЧИННОРОВ

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419