Бангладешт 100 мянган хүн хөл хориог үл тоон оршуулах ёслолд оролцжээ
Бангладешийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Имтиаз Ахмед мэдээлснээр Бямба гарагт 100,000 гаруй хүн коронавирусийн хөл хориог үл тоон Исламын улс төрийн намын ахмад удирдагчийг оршуулах ёслолд оролцжээ.
Исламын номлогч Маулана Зубайер Ахмад Ансари нь тус улсын хамгийн нөлөө бүхий шашин болоод улс төрийн удирдагчдын нэг байсан бөгөөд түүний оршуулгад таван хүнээс илүүгүй оролцохыг зөвшөөрөөд байсан аж.
Гэвч үүнийг үл тоосон хүмүүс хэлэн мянгаараа оршуулга дээр нь ирсэн гэж Исламын намын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Мамунул Хаку мэдэгдэв.
Мөн цагдаа нар хэдэн зуун мянган хүмүүсийг хянах чадваргүй болсон тул уг арга хэмжээнээс татан буугдсан гэж Бангладеш улсын цагдаагийн төв хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Бангладешт коронавирусын нийт 2,456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд даваа гаригийн байдлаар 91 хүн нас барсан байна. Шүүмжлэгчид илрүүлэх хэрэгсэл байхгүйн улмаас үнэн тоо нь илүү өндөр байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.