Коби Брайантын сууж яваад осолдсон нисдэг тэрэгний компанийг шүүхэд өгчээ
Алдарт Коби Брайант болон түүний охины хамт нисдэг тэрэгний ослоор нас барсан 4 зорчигчийн гэр бүлүүд түүний эхнэр Ванесса Брайантын хамт хууль ёсны арга хэмжээ авахаар болсон байна.
Ванесса Брайантийн өмгөөлөгч тус осолдсон нисдэг тэрэгний компани блох “Island Express Helicopters”-ийг Коби Брайант болон түүний охин нийлээд 6 хүний үхэлд буруутай хэмээн үзэж зарга үүсгэж байгаа юм бйана.
Лос Анжелесийн Дээд шүүхэд мэдүүлсэн 72 хуудас тус заргад “Island Express” компанийн ажилтнууд нислэгээс өмнө цаг агаарын байдлыг урьдчилан судлаагүй, манантай үүлэрхэг цаг агаартай тулгарсан үедээ нислэгийг зогсоогоогүй, шаардлагатай өндөр болон даралт хэмжигч нисдэг тэргэнд суулгаагүй, нисдэг тэргийг зохих ёсоор, аюулгүй ажиллуулж чадаагүйн улмаас осолдсон хэмээн буруутгаж байгаа юм байна.
Тэд тодорхойгүй нөхөн олговор, ял шийтгэл оногдуулахыг хүсч буй аж.
Харин"Island Express”-ийн төлөөлөгч "Энэ бол эмгэнэлтэй осол байсан. Хүлээгдэж буй шүүх хуралдаанаас өмнө бид ямар ч тайлбар өгөхгүй" гэж мэдэгджээ.
"Манай нисдэг тэрэгний нэг болох N72EX Sikorsky S-76 нэгдүгээр сарын 26-ны ням гарагт ЛА Каунт мужийн Калабасас дүүрэгт осолд орсон. Бид энэ эмгэнэлт явдалд маш их харамсаж байна" гэж компанийн вэбсайт дахь мэдэгдэлд бичжээ.