Өмнөд Солонгосын тагнуулын газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний хүнд хагалгаанд орж, биеийн байдал нь тун муу байгаа талаар мэдээлжээ.
Ким Жон Ун нь 4-р сарын 15-ны өдөр болгон тэмдэглэдэг Хойд Солонгосын үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сений мэндэлсэн өдрийн баярын наадамд оролцоогүй бөгөөд үүнээс болоод түүний биеийн байдлын талаар янз бүрийн цуу яриа тархаж эхэлсэн юм.
Ким Ир Сений мэндэлсэн өдөр нь тус улсын хамгийн том баярын өдөр бөгөөд уг баярын арга хэмжээнд ямар нэг ноцтой зүйл болж байж оролцолгүй өнгөрөөдөг байна.
Тэрбээр хамгийн сүүлд 4 долоо хоногийн өмнө үзэгдсэн бөгөөд АНУ-ын Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департамент, Өмнөд Солонгосын нууц албаныхан хамтарч түүний биеийн байдлын талаар олж мэдэхийг хичээжээ.
Хэдийгээр Хойд Солонгос улс удирдагчдынхаа талаарх мэдээллийг чанд нууцлахыг хичээдэг болов ч түүнийг зүрхний хагалгаа хийлгэсэн тухай мэдээлэл задарсан байна.
Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон бөгөөд Хясанд эмчлүүлж байгаа гэжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 175 см өндөртэй ч 90 кг буюу илүүдэл жинтэй аж. Үүний улмаас чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй гэнэ.
Эх сурвалж: Reuters