Баримтат гэрэл зурагчин Б.Инжинааш - "Монголыг" нүүлгэж буй хүмүүс
"Патиар" булан бол гэрэл сүүдрээр урлагчдыг танилцуулах, алдаршуулах талбар. Тэднээр онцгой бүтээлүүдийг нь, эсвэл ямар нэг түүхийг сонгуулан, тайлбартайгаар нь та бүхэнд хүргэх юм. Энэ удаа баримтат гэрэл зургаар дагнаж ховор хийгээд үнэ цэнтэй, өгүүлэмжээр баялаг агшнуудыг мөнхөлж буй Б.Инжинаашийн бүтээлүүдийг таалан соёрхоно уу.
Аймгийн төвийн автобусны буудал дээрх дүр зураг. Говь-Алтай аймаг. 2016 он.
Нэгэн дунд сургууль дотор. Судалгаагаар дэлхийн нийт хүүхдүүдийн 75 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг байна. 2016 он.
Улаанбаатар хотын төвд согтуу эхнэр, нөхөр хоёр. Нөхөр нь гараа шилээр зүснэ гэж эхнэрээ айлгаж буй нь. 2016 он.
Монгол орны өвчлөл ба хөдөөний эмнэлэг. 2017 он.
Сумын төвийн хоёр жаал надад нутгаа танилцуулаад явж байтал замд таарсан согтуу эрийг таньдаг хүн мөн эсэхийг магадлахаар ширтэж буй агшин. Говь-Алтай, Бигэр сум. 2016 он.
Хэлмэгдэгсдийн хөшөөний урд. 2015 он.
LGBTQ хүмүүс нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ? Тэдний нэг болсон иргэний ичиж санаа зовж буй төрх. 2015 он.
Улиастайн гэр хорооллын уулын оройд амьдардаг тэргэнцэртэй залуу. 2015 он.
Сүхбаатар аймаг, Алтан овооны дэргэдээс түүсэн архины шилнүүд. 2016 он.
Элээний үүр үү, хогийн цэг үү? 2014 он.
"Монголыг" нүүлгэж буй хүмүүс. Улаанбаатар хот. 2015 он.
Чингисийн хөшөөнд мөргөж буй залуу. 2016 он.
Төр засаг ажлаа хийж чадаж байгаа юу? 2018 он.
Түүний бусад бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл
Instagram: injinaash_bor
Facebook: Injinaash Bor
Injinaash
Эх сурвалж: Posted.mn